Хяналтын прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарын шүүх  хурал давхцсан тул Прокурорын ёс зүйн  зөвлөлийн хурал хойшилжээ

Хяналтын прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарын шүүх хурал давхцсан тул Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурал хойшилжээ

Улсын ерөнхий прокурорын ёсзүйн зөвлөл оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Нийслэлийн прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нарын асуудлыг хэлэлцэх байсан боловч тус хуралдаан хойшилсон. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Гомдол гаргагч Г.Отгонтуяа “16 настай охин амиа алдсан хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокуроруудыг ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцуулах хүсэлт” гаргасныг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авч нэр бүхий прокуроруудыг хуралд оролцуулахаар ёс зүйн хурлыг хойшлуулсан" гэв. Өөрөөр хэлбэл, нэр бүхий прокуроруудын оролцох шүүх хурал тухайн өдөр давхацсан байсан байна.

Эргэн сануулахад, 16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу ийн хэлэлцэхээр болоод байна. Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг дээрх прокурорууд хэргийн хамжигч биш хохирогч гэж үзсэн. Иймд, “… прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргийг уландаа гишгэсэн” хэмээн үзэж, гомдол гаргаад буй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс ёс зүйн зөвлөлд хандаж гаргасан “прокурор ёс зүйн зөрчил гаргасан” тухай гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж шалгана. Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус зөвлөл юм. Прокурор ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Ёс зүйн зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын Ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.

УЕП-ын Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн УЕП Б.Жаргалсайхан тухайн прокуроруудыг хэрхэх эсэхээ шийдэх аж.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

3 цаг 24 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

5 цаг 4 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

6 цаг 25 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

7 цаг 20 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

11 цаг 34 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа