Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр /2026.01.05/ “Olloo” аппликэйшний баг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдэд зориулсан танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт өглөөний 08:00 цагт NEWS CAFE-д болж, салбарын олон сэтгүүлч, редакцын төлөөлөл оролцов.
Тус уулзалтаар “АЛГАНД БАГТААСАН МОНГОЛ” уриатай “Olloo” аппликэйшний зорилго, үйл ажиллагаа болон хэрэглэгчдэд болон хэвлэл мэдээллийн салбарынханд ямар хэрэгцээ, давуу тал бий болгож буйг дэлгэрэнгүй танилцуулсан юм. “Olloo” аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулсан мэдээ, мэдээлэл, үнэгүй зар, онлайн шоп болон дэлгүүрүүдийн мэдээллийг нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээрээ онцлог.
Мөн тус аппликэйшн нь дэлхийн бусад томоохон платформуудын жишгийн дагуу оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ашигтай шийдлийг санал болгож буйг танилцуулгын үеэр онцоллоо. Хэрэглэгчид аппликэйшнийг идэвхтэй ашигласнаар оноо цуглуулж, цаашид урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм. Уулзалтын үеэр сэтгүүлчид “Olloo” аппликэйшний үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, контент түгээх давуу талуудын талаар асуулт асууж, санал бодлоо солилцов.
“Olloo” аппликэйшн нь хэрэглэгч болон хэвлэл мэдээллийн салбарынхны аль алинд нь бодит хэрэгцээтэй, мэдээлэл, зар, худалдааг нэг дор багтаасан үндэсний платформ болох зорилготой бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
