Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дээд лигийн тоглолтын үеэр үүссэн асуудалтай холбогдуулан Монголын Сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга, Техникийн менежер нар “Хасын хүлэгүүд", "Сэлэнгэ бодонс” багийн удирдлага, дасгалжуулагч болон тамирчидтай цаг үеийн асуудлаар тусгайлан дугуй ширээний уулзалт хийлээ.
Уулзалтын үр дүнд хоёр баг болон МСБХ үл ойлголцлоо арилгаж, ирээдүйд гарч болзошгүй эрсдэл, түүнийг дагах үр дүнгийн талаар ойлголцолд хүрчээ. "Хасын Хүлэгүүд" багаас уриалга гаргаж "Бид цаашид өөрсдийн урдаа тавьсан зорилгын төлөө өдөр бүр, тоглолт бүрд хичээхдээ анхаарал хандуулж, дараа дараагийн тоглолтод илүү хүчтэй орох болно. Монголын сагсанбөмбөг сонирхогч та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд хоёр багийн өмнөөс хүлцэл өчиж, цаашид хоёр багийн тамирчдын сэтгэл зүй, эрүүл мэндийг анхааран аливаа сөрөг пост, коммент, мессеж хэн нэгнийг буруутгасан эсвэл зөвтгөсөн зүйлс битгий хийгээсэй гэж уриалж байна" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
