Н.Намуу: AI системийн илрүүлсэн зөрчлийг “Шалгаж байна” гэсэн мэдэгдлийг иргэд торгуультай андуураад бухимдаад байна

Н.Намуу: AI системийн илрүүлсэн зөрчлийг “Шалгаж байна” гэсэн мэдэгдлийг иргэд торгуультай андуураад бухимдаад байна

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаан буюу AI-аар илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем хэрэгжиж эхэлсэн. Гэвч авто замын зөрчил, түгжрэлийг бууруулах зорилготой энэхүү ажил хэрэгжсэнээр иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Тухайлбал “Тэмдэг тэмдэглэгээ зөрчөөгүй байхад торгож байна, зам тавьж өгөөд баруун эргэх дээр торгуульсан, галын болон түргэний машинд зам тавьж өгснийхөө төлөө торгуулж байна” гэх зэргээр цахим орчинд шүүмжлэлтэй хандсаар буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЗХУТ-өөс мэдэгдэл хийсэн. Тодруулбал ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "2025 оны тавдугаар сараас жолоочид ухаалаг системийн илрүүлж буй зөрчилтэй холбоотой сануулах мессежийг хүргэж эхэлсэн. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж “Шалгаж байна” гэх горимоор иргэнд мэдээллийг хүргээд, эрх бүхий албан тушаалтан зөрчил бүрийг хянан шийдвэрлэж байна. Цахим орчинд иргэдийг бухимдуулаад байгаа 10 орчим төрлийн гомдол байна. Тэдгээрийг шалгаад үзэхэд AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй. Ухаалаг системийн илрүүлсэн зөрчлийг “Шалгаж байна” гэсэн мэдэгдлийг иргэд торгож байна гэж бухимдаад байна. Жолооч таны авто замын хөдөлгөөнд оролцож байгаа энэхүү үйлдлийг AI бүртгэлээ, эрх бүхий албан тушаалтан хянан баталгаажуулаад шалгаж байна гэдэг төлөв юм аа. Үүнийг торгуультай андуураад байна. Зөрчил болсон гэх 10 тохиолдлын тухайд ухаалаг систем алдаа гаргаагүй. Дугаарын стандарт хангаагүйгээс А, Д хоёр үсгийн зураас арилсантай холбоотой нэг алдаа гарсан байсныг шалгаад сайжруулалтыг хийсэн.

-Хурд хэтрүүлэл, гэрэл дохионы зөрчил, тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил, эгнээ байр буруу эзэлсэн, автобусны буудал дээр зогссон, зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн, түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан, явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авна. Шалгаж байна гэсэн мэдэгдэл зөрчил болж очихгүй бол тухайн үйлдэл зөрчил биш, торгууль оногдуулаагүй гэж иргэд ойлгох хэрэгтэй. Ухаалаг системийн нэвтрүүлэлтийн зорилго нь иргэнээ торгох биш. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах, жолоочийг хариуцлагажуулах юм. Өмнө нь 13 сая зөрчил илрүүлж, шалгаж байсан бол 5 хоногийн хугацаанд 4000 болтлоо буурсан байна. Энэ нь иргэд, эгнээ байраараа зорчдог болжээ гэсэн үг. Эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна.

-Буяны ажлын цуваанд яваа авто машиныг AI торгохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Буяны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа компаниас цуваанд яваа машин гэдгийг илтгэж буй хуудас өгдөг болохоос тухайн тээврийн хэрэгслийг торгож болохгүй гэсэн зөвшөөрөл биш. Гэтэл таны зөрчилтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүллээ, уулзварын голд цагдаа зохицуулалт хийж байсан нь шалгалтаар нотлогдоно. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хянан баталгаажуулаад торгуультай холбоотой зөрчлийг шийдвэрлэнэ. Түргэн тусламж, Гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол таныг торгохгүй ээ." хэмээх тайлбар хийсэн юм. 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

3 цаг 25 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

5 цаг 5 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

6 цаг 27 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

7 цаг 22 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

11 цаг 35 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа