Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа.
Тэрээр “СТӨ-нд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан шат нь эвдэрдэг, дээврээс нь ус гоождог зэрэг ашиглалтын асуудлуудад тэдгээр байгууллага гомдол олон гаргадаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга СТӨ-г хүчитгэх үү, яаж сайжруулах вэ гэдэг чиглэл өгсөн. Түүнээс биш СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй. СТӨ-г буулгалаа гэхэд тухайн байршлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан өндөршил зэргийг тооцож, барилга барина. Хот аливаа нэг барилгыг буулгана гээд буулгадаг юм биш ээ.
Эхлээд судалж, дараа нь үнэлгээ хийлгэж, Барилга хөгжлийн төв гээд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, үнэлгээ гаргаж хийнэ. СТӨ-г буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд огт суугаагүй. Дахин хэлье, бид зөвхөн судалж, мэргэжлийн байгууллагад хандана” гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
