Мөхөх аюулд өртсөн амьтан ихэрлэсэн нь “бурхны” хишиг

Мөхөх аюулд өртсөн амьтан ихэрлэсэн нь “бурхны” хишиг

Дэлхий гаргийнхан 2026 оны эхний долоо хоногийг үдсэн өдөр байгаль, амьтанд ээлтэй хүн бүхнийг баярлуулах нэгэн мэдээллийг Конго улсын Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн түгээлээ. Африк тивийн хамгийн эртний үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэн ховорт тооцогддог уулын горилл ихэр монш төрүүлжээ.

Энэ бол байгаль экологи, амьтан судлалын салбарт онцгойлон тэмдэглэх үйл явдал. Учир нь олон арваны хугацаанд уулын горилл устаж үгүй ​​болох аюулд орсон төрөл, зүйлийн жагсаалтад багтаж ирсэн юм. Тодруулбал, Вирунгагийн цөөн хэдэн горилл дэлхий дээр үлдсэн энэ төрлийн сүүлчийнхэд тооцогдож байлаа. Ийм эгзэгтэй үед мэндэлсэн ихэр эрэгчин моншийн ээж Мафуко өдгөө 22 настай бөгөөд 2016 онд мөн ихэрлэсэн ч долоо хонолгүй хоёул нас барсан аж. Үүнээс өмнө дөрвөн удаа тус бүр нэг монш төрүүлжээ. Уулын гориллын хувьд ихэр төрөлт нь маш ховор буюу магадлал нэг хувь гэж үздэг. Эмэгчин ихэвчлэн дөрвөн жилд нэг удаа төрдөг бөгөөд төлөө тээх хугацаа нь найман сар хагас үргэлжилдэг. Үүнээс өмнө тус хүрээлэнд уулын горилл ихэрлэсэн тохиолдол 2020 онд бүртгэгджээ.

Өдгөө энэхүү гэр бүлийнхний амьдрах орчныг илүү хяналттай байлгаж, эрүүл өсөж, торниход нь хүрээлэнгийнхэн онцгой анхаарах ёстойг мэдээлсэн байна. Уулын гориллын амьдардаг орчин хууль бус эвсэгт бүлэглэлүүдийн дайралтад байнга шахам өртдөг учраас байгаль хамгаалагчид улам хариуцлагатай байж, шаардлагатай бол хөндлөнгөөс тусламж үзүүлнэ гэдгийг онцлов.

Хүрээлэнгийнхний мэдээлснээр, 2003 онд төрсөн Мафуко хүн төрөлхтөнд уулын гориллын удмыг үлдээхээр “бурхнаас” илгээгдсэн амьтан бөгөөд түүний түүх тун эгзэгтэй, гайхамшигтай. Түүний ээжийг зэвсэгт этгээдүүд хороожээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газар болох Вирунга хүрээлэнг уулын гориллыг хамгаалах зорилгоор 100 жилийн өмнө байгуулсан. Энэ төрөл зүйл одоогоор Вирунга болон Руанда, Угандагийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  онгон байгальд 1000 орчим байгаа нь сүүлийн хагас зууны нөр хөдөлмөрийн үр дүн юм.

Ташрамд өгүүлэхэд, өнгөрсөн оны аравдугаар сард АНЭУ-ын Абу Даби хотод болсон Байгаль хамгаалах олон улсын холбооны их хурлын үеэр устаж үгүй ​​болох аюулд орсон төрөл, зүйлийн улаан жагсаалтын хамгийн сүүлийн хувилбарыг танилцуулсан Африкийн уулын горилл, Амурын бар, далайн ногоон яст мэлхий, Пуэрто Рикогийн Амазон тоть, Пржевальскийн адуу буюу тахь, Европын бизон, уулын горилл, Сычуаны аварга панда зэрэг амьтныг устах аюулаас бага боловч холдсон гэж танилцуулсан юм. Гэхдээ Африкийн уулын горилл устах аюулд орсон хэвээр байгааг онцлон тэмдэглэсэн. 1981 онд 253 байсан бол өдгөө 1000-гаар тоологдох болсон энэ амьтан Африкийн төв хэсгээр, далайн түвшнээс 2200-4300 метрийн өндөрт, ойролцоогоор 40 км урт, 3-19 км өргөн зургаан галт уулын энгэрт амьдардаг.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

3 цаг 22 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

5 цаг 2 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

6 цаг 24 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

7 цаг 19 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

11 цаг 32 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа