Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны нөөцтэй холбоотой мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай: Нэгдүгээр сард захиалсан шатахууны 50 хувь нь энгийн АИ-92, 50 хувь нь Евро-5 стандартын автобензин. Уг хоёр бүтээгдэхүүн ганц, хоёр удаа хийхэд бол ялгаа нь мэдэгдэхгүй. Евро-5 стандартын бүтээгдэхүүн нь илүү хөнгөн бас илүү шатамтгай. Автомашинаасаа хамаараад энгийн АИ-92-оос 5-10 хувиар илүү зарцуулагдана. Энгийн шатахуун нь илүү ашигтай байна гэж хүмүүс харж байгаа байх. Гэхдээ эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, техникээ бодох ёстой. Аажмаар энэ стандартын бүтээгдэхүүн рүү шилжих ёстой.
Нийслэл хувьд 2026 онд Евро-5 стандартын автобензин руу шилжинэ гэсэн захирамж гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлэх байх. Манай улсад шатахуун нийлүүлж буй Ангарскийн үйлдвэр анх 2025 онд Евро-5 руу 100 хувь шилжинэ гэж байснаа нөхцөл байдлаасаа хамааран хойшлуулж байгаа. Нийлүүлж байгаа үйлдвэр нь 100 хувь шилжихэд бид хүссэн хүсээгүй дагаад шилжинэ. Үнийн хувьд хоёр бүтээгдэхүүн 400-500 төгрөгийн зөрүүтэй байна. Онцгой албан татвараар үнийн зөрүүг бага байлгах боломж харагдаж байгаа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
