Өнгөрөгч оны “хөөрхөн” ба хуурамч мэдээллүүд

Өнгөрөгч оны “хөөрхөн” ба хуурамч мэдээллүүд

Шинэ жилийн үеэр буюу он жилүүд халаагаа өгөх үед олон улсын хэвлэлүүд улирч буй болон ирж байгаа онд юу болж өрнөсөн хийгээд ямар төлөвтэй байх зэргээр тоймлодог уламжлалтай. Энэ дагуу 2025 онд улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, экологи, урлаг, соёл, спорт зэрэг салбар бүрт тохиосон эерэг, сөрөг мэдээллийн талаарх тоймууд “яваад” өнгөрсөн. Тэгвэл өнгөрсөн онд олон улсад болсон хамгийн “хөөрхөн”, нөгөө талаараа зугаатай мэдээллүүдээс Оросын “Амьдралын дүрэм" сэтгүүлийн редакцийн бэлтгэснээр хүргэе. Өнгөрсөн гуравдугаар сар хүртэл олон улсад алдартай “Esquire” нэртэй байсан сэтгүүл  нэрээ өөрчилсөн нь энэ бөгөөд сонирхолтой өнцгөөр мэдээллүүдээ хүргэдгээрээ алдартай. Тус редакцынхан дэлхийд болсон үйл явдлуудаас ийнхүү түүвэрлэсэн байна.

Түүнчлэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар бодит мэт бүтээж, олныг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл юу байв гэдгийг Италийн “Нованьюс” сайтад нийтэлснээс товчлов, одоогоор 2025 он бас ч гэж “хуучраагүй” байгаа шүү дээ.

  • 1. 2025 онд “Time” сэтгүүлийн оны шилдэг хүнээр хиймэл оюун ухааныг нэрлэсэн. Тэр “сүрхий хүнийх” нь ачаар буюу  ChatGPT-ийн тусламжтайгаар нэгэн америк бүсгүй сугалаанд ёндоорч 150 000 доллар хожжээ. 19 жилийн турш хүүхэдтэй болохоор янз бүрийн арга хэрэглэсэн хосууд мэдрэлийн эсийн сүлжээ бүхий хиймэл оюуны тусламжтайгаар эцэг эх болсон нь үнэхээр сайхан мэдээ. Тэгвэл эрүүний гажилтын улмаас таван жилийн турш шаналсан нэгэн эрэгтэйн асуудлыг ChatGPT ганц минутын дотор шийдвэрлэв. Хиймэл оюуны зөвлөснөөр тэрбээр мултарсан эрүүгээ дасгалаар засаж чадсан гэнэ.
  • 2. Спорт гутал буюу пүүзний хорхойтон Сэм Бирн хэмээх англи эр “Nike”-д захидал бичиж, өөрийгөө гүйцэтгэх захирлын албан тушаалд санал болгожээ.  Алдарт компанийн зүгээс түүнд татгалзсан хариултыг хэдэнтээ эелдгээр өгсөн. Гэхдээ энэ түүх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсны дараа компани түүнд дадлага хийх санал тавьжээ. 

    3. Италийн Абруццо мужийн Сканно тосгонд амьдардаг 94 настай Маргерита Чиарлетт үндэсний хэв маягтай даашинзныхаа ачаар олон нийтийн сүлжээнд алдаршжээ. Түүний даруухан хэрнээ өвөрмөц төрх, даашинз нь олон орны хүмүүсийн анхаарлыг татаж, “амьдаар” нь харахаар тус тосгоныг зорих болсон гэнэ. Сканно тосгоныхон түүний даашинзыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулах хүсэлт гаргажээ. 

2025 онд хуурамч мэдээ нь зөвхөн худал мэдээлэл, эсвэл дуулиантай  гарчиг төдий байсангүй. Италийн Instagram болон TikTok зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан эдгээр “шилдэг” хуурамч мэдээлийг багадаа  90 сая удаа үзсэн тооцоолол байна.

Италид онлайн хөлбөмбөгийн ертөнцөд жинхэнэ “бөмбөг тэсэлдэг”, гэхдээ өнгөрсөн жилийн хувьд газрын теннисчин Янник Синнерийн талаарх мэдээлэл буум байлаа. Гранд цомын ганцаарчилсан тэмцээний дөрвөн удаагийн аварга, Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэвисийн цомын хоёр удаагийн ялагч тэрбээр гэмтсэн өрсөлдөгчийнхөө хажууд инээмсэглэж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Гэхдээ үүнийг хуурамч зураг гэж хэлээд ч нэмэргүй түймэр ассан. Тэгвэл Аргентины телевизээр “Рома” багийн дасгалжуулагч Жан Пьеро Гасперинигийн тухай цацагдсан онигоог хуурамч мэдээ болгон хувиргасан нь бас л хоржоонтой “үнэн” байлаа.

Хятадад хиймэл умайтай робот бүтээсэн гэх мэдээг та сонссон уу. Ингээд тулгаад асуухаар хүн эргэлзэж эхэлдэг. Та ч бас сая эргэлзсэн үү, гайхсан уу. Энэ мэт хиймэл оюун ухаанаар шинжлэх ухааны зөгнөлийг “бодитоор” бий болгодог цаг үед бид амьдарч байна. Илүү няхуур байхыг зөвлөе.

Гэхдээ энэ яг үнэн мэдээлэл шүү, Францын Тэргүүн хатагтай бол эрэгтэй хүн. Бас л эргэлзсэн үү, та.

Эцэст нь, энэ зургийг хараад та юу гэж бодож байна вэ. 

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

3 цаг 22 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

5 цаг 2 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

6 цаг 23 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

7 цаг 18 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

11 цаг 32 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа