Да Винчигийн генетикийг “баривчилсан” уу

Да Винчигийн генетикийг “баривчилсан” уу

Өдгөөгөөс хэдэн зууны тэртээд дэлхий дээр суут ухаантнууд, цэргийн гоц удирдагчид, утга төгөлдөр авьяастнуудыг хэн нэгэн бөөнөөр нь илгээсэн мэт үе дамнан сод хүмүүс мэндэлж хүн төрөлхтөний түүхэнд нэрээ мөнхөлцгөөжээ. Тэдгээр гоц авьяастныг эргэн төрөхийг “хүлээдэг”, магадгүй шинжлэх ухааны ололтоор “амилуулах” боломж олдоно хэмээн итгэдэг хүн хорвоо дээр цөөнгүй. Мөхөж үгүй болсон хэд хэдэн  амьтны ген, ДНХ-ийг амжилттай сэргээсэн ололт  өнөөгийн шинжлэх ухаанд  бодит түүх болсон үе. Олон зүйл нуршсан шалтгаан нь Италийн суут уран бүтээлч Леонардо ди сэр Пьеро да Винчи (1452-1519 он. Зураач, уран барималч, архитектор, анатомист, байгаль судлаач зохион бүтээгч, зохиолч, хөгжимчин. Сэргэн мандалтын үеийн урлагийн агуу төлөөлөгчдийн нэг, “ертөнцийн хүмүүн” тодотголтой суутан)-ийн ДНХ-ийн дээжийг нэг бүтээлээс нь “гарган” авсан талаарх мэдээллийг өчигдрөөс дэлхийн том хэвлэлүүд цацаж эхэллээ.

“Дойчвилл”-ийн мэдээлснээр, Леонардо да Винчигийн уран зургаас ДНХ-ийн ул мөр илрүүлсэн, янз бүрийн орны генетикч, хүн судлаач, археологич, урлагийн түүхч зэрэг мэргэшсэн 30 гаруй эрдэмтнээс бүрдсэн багийнхан “Энэ нь тухайн уран бүтээлийг хийсэн хүнийх байх магадлалтай. Урьдчилсан судалгаагаар зураг дээрх дээж болон зураачийн гэр бүлийн генетикийн материалын хооронд холбоо байгааг тогтоосон. Өдгөө энэхүү дуулиантай нээлтийг нарийн баталгаажуулж, судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай” хэмээжээ.

Генийг хэрхэн илрүүлэв

Нэгэн хувийн цуглуулагчийн сан хөмрөгт хадгалагдаж буй, 1452-1519 онд бүтээсэн “Ариун хүүхэд” хэмээх уран зурагт дүрслэгдсэн хүүхдийн толгойн хэсгээс уг ДНХ-ийг илрүүлсэн бөгөөд энэ нь Сэргэн мандалтын үеийн урлагийн онцлог шинжийг агуулсан  улаавтар хүрэн өнгийн харандаан бүтээл. Энд нэг зүйлийг онцлон дурдахад, уг бүтээл яг хэнийх вэ гэдэг нь өдгөө ч урлагийн түүхийн хүрээнд маргаантай сэдэв юм.

Гэхдээ Да Винчигийнх гэж тооцогддог. Тэгэхээр “баривчлагдсан” ДНХ эл маргааныг нэг тийш болгох чухал баримт гэж олзуурхаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Да Винчийнх мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Учир нь үүнтэй төстэй ДНХ-ийг суут зураачийн үеэлийн захидлаас олсон. Эдгээр генетикийн тэмдэглэгээ нь зураачийн төрсөн нутаг Тосканагаас гаралтай удам угсааныхтай нийцдэг юм байна.

АНУ-ын Крейг Вентерийн хүрээлэнгийн эрдэмтэн Хариндер Сингхийн удирдсан судалгааны явцад 2024 онд зотонгийн урд болон ар талаас дээж авч, өндөр технологи ашиглан шинжлэхэд хүний ​​генетикийн материалаас гадна хэдэн төрлийн бактери, ургамал, мөөгөнцөр, амьтны ДНХ илэрсэн. Судалгааны багийнхан эр хромосомоор дамждаг Y хромосомын хэлтэрхийд онцгой анхаарал хандуулсан бөгөөд “ДНХ-ийн хэлтэрхий маш их гэмтсэн байсан” гэж мэдээлжээ.

“Science” сэтгүүлд ярилцлага өгсөн олон мэргэжлийн зарим судлаач “Эл асуудалд болгоомжтой хандах ёстой. Да Винчийнх гэхээр найдвартай генетикийн лавлагаа байхгүй. Францын Амбуаз дахь түүний булшийг XIX зуунд хэдэнтээ хөндсөн” гэжээ.

Тэгвэл судалгааны багийнхан суут хүмүүний удмын ДНХ-ийг хайж, хэд хэдэн чиглэл баримталж байна. Тодруулбал, Да Винчийн эцгийн талын удам болох, өдгөө амьд сэрүүн 15 эрэгтэйн үр удмын генетикийг шинжлэхээр төлөвлөжээ.  Түүнчлэн өдгөө Францын хүрээлэнгийн номын санд хадгалагддаг, Леонардогийн зураг, тэмдэглэл бүхий 2238 хуудастай да Винчийн гар бичмэл болох “Атлантын кодекс”-т түүний генетикийн материал үлдсэн байж болзошгүй гэж судалж байна. Мөн шинжлэх ухааны ажиглалтуудыг тэмдэглэсэн 72 хуудастай “Кодекс Лейстер”-ийг нь ч сонирхож байгаа бөгөөд энэ нь 1994 онд Билл Гейтсийн мэдэлд очсон аж.  Үүний нэг хуудаснаас хурууны хээ олдсон нь хэдэн жилийн тэртээх үйл явдал.

Ямартай ч судлаачдын урьдчилсан таамаглалаар дэлхийн нэгэн суутны генетик 500 гаруй жилийн дараа илэрсэн байх магадлал асар өндөр аж.  

Ж.Цэцэг

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

3 цаг 26 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

5 цаг 6 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

6 цаг 28 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

7 цаг 23 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

11 цаг 36 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа