Б.Мэргэн өмгөөлөгчийн алдартай хэргүүд болон түүний тухай сонирхолтой 10 баримт
Ө.Содгэрэл дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй “BoF 500 Class of 2025”-д багтсан анхны Монгол хүн боллоо
Италийн Милан, Кортина д’Ампеццо хотод болох өвлийн олимп хөшгөө нээхэд 24 хоног үлджээ. Энэхүү наадамд Манай улсаас гүйлтийн болон уулын цанын төрөлд гурван тамирчин оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Номин ажиллах юм.
Өнөөдөр /2026.01.13/ ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам төрийн далбааг А.Ариунбатад, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ны далбааг Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нарт гардуулав. Тамирчид төрийн далбаагаа гардан авсны дараа тамирчны тангаргаа өргөлөө.

Манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд ирэх сарын 7-ноос эхлэн уралдана. Харин А.Ариунбатын тухайд уулын цанын слалом төрөлд ирэх сарын 16-нд өрсөлдөх юм. ОУОХ-ны “Эв санааны нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд цанын спортын гурав, тэшүүрийн нэг тамирчныг тэтгэлэгт хамруулснаас гадна олимпын наадмын үеэр ажиллах цанын тосолгооны мэргэжилтний зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
