Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
ЭХЭМҮТ-д 2020-2025 оны хооронд цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдэд дүн шинжилгээ хийжээ.
2025 оны сүүлээр 2 настай хүүхэд сэтгэцийн эм уусны улмаас эмчлүүлэх үедээ нас баржээ. Харин сүүлийн үед угаарын хийн хордлого хамгийн түгээмэл байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д хоногт 15-21 хүүхэд угаарын хийн хордлогын шалтгаантай ирдэг байна. Энэ мэтчилэн хордсон хүүхдүүдийг насаар нь авч үзвэл 55.8 хувь нь 5 хүртэлх насных. Үүнээс 34.1 хувь нь 1–2 настай хүүхэд байгаа нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд холбоотой байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Хордлогын 82 хувь нь гэрийн орчинд тохиолдсон нь хамгийн ноцтой үзүүлэлт гэж үзэж байна.
Иймд эцэг эх асран хамгаалагчдын анхааралд,
-Эм, химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, цоожтой, өндөр газар хадгалах,
-“Витамин” нэрээр эмийг дур мэдэн өгөхгүй байх,
-Гэрийн орчны аюулгүй байдлыг тогтмол шалгахыг санууллаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
