Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сүүлийн өдрүүдэд 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн жигшүүрт гэмт хэргийн талаарх мэдээллүүд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр идэвхтэй тархаж байна.
Юуны өмнө тухайн хэргийн хохирогч болон гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Олон нийтийг цочроосон уг хэрэгт хамааралгүй хүмүүсийг зориуд холбогдсон байдлаар худал мэдээлэл бэлтгэн, нийгмийн сүлжээгээр тарааж байгаад гүнээ харамсаж байна.
Тодруулбал, уг хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийг иргэн Б.Баярмаа миний хүү хэмээн илт худал, санаанд оромгүй мэдээллийг олон нийтэд тарааж байгаад туйлын гайхаж, цочирдлоо. Манай гэр бүл болон хамаатан садан энэхүү гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар огт холбоогүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдье. Олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлсэн энэхүү үйлдлийг хууль, хяналтын байгууллагад шалгуулж холбогдох арга хэмжээг авах болно
Багабандийн Баярмаагийн гэр бүл
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
