Ангийн охиноо ээлжлэн хүчиндсэн гэх 7 залуугийн гурав нь гадаадад, дөрөв нь Монголд байна

Ангийн охиноо ээлжлэн хүчиндсэн гэх 7 залуугийн гурав нь гадаадад, дөрөв нь Монголд байна

34 настай н.Ш СУИС-д суралцаж байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлж байсан талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсэн. Түүнийг 2011 онд буюу СУИС-ийн 2-р дамжааны оюутан байхад ангийнх нь 7 эрэгтэй нийлж, хүчиндсэн гэсэн юм. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд уг хэрэг шүүх дээр 4 удаа хаагдсан гэдгийг дурдсан.

Бүсгүйг хүчиндсэн гэх залуусыг Б.Мөнх-Алдар, Т.Содбаяр, С.Энхболд, н.Шижирбат, н.Чинзориг, н.Сүхбаатар, н.Халтар гэдэг нь ч тодорхой болсон бөгөөд Ш-ийн хэлж буйгаар "Тухайн залуус ойр тойрны хүмүүстээ болсон процессыг ярьж явсан. Мөн Ш-ийг үл тоож, доромжлох байдлыг сургууль төгстөл нь үзүүлсэн" аж. Эдгээр долоон залуугийн гурав нь гадаадад амьдарч байгаа бол дөрөв нь Монголд байгаа аж. Тухайлбал, тэдний нэг болох С.Энхболд нь өдгөө УДЭТ-ын маркетингийн менежерээр ажилладаг байна.

Одоогийн байдлаар тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг НийслэлийнПрокурорын газраас мэдэгдсэн.

Хуулийн заалтыг тодотговол,  Эрүүгийн хуулийн12.1 дүгээр зүйл. Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс 10 хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. СУИС-ийн оюутнуудын ёс суртахууны хил хязгаар хаана гээгдэв?

Соёл урлагийн их сургуультай холбоотой дуулиант хэргүүд сүүлийн жилүүдэд чих халууцуулах болсон. Дээрэлхэлт, хүчирхийлэл, зодоон нүдээн гээд бүх л муу муухай зүйлс соёлын гэх тодотголтой тус сургуулийн төгсөгчдөөс үүдэн гарсаар иржээ. Энэ удаад бүлэглэн хүчирхийллийн хэрэг олон нийтэд ил болоод байна. СУИС-тай холбоотой дуулиант хэргүүдийг сийрүүлбэл:

Кэйс I: Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 онд "Эмоци" продакшны жүжигчин Б.Номин "Baji&Ylalt" влогийн 201 дэх зочноор оролцож, ярилцлагынхаа үеэр"Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй" хэмээн ярьсан байдаг. Гэвч нэвтрүүлгийн дараа жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарын доод курст сурч байсан гэх охин тэднийг оюутан байхдаа бусдыг дээрэлхдэг байсан тухай шүгэл үлээснээр "СУИС-ийн курсийн ялгаа, дээрэлхэл" олны анхаарлыг татаж эхэлсээ юм. Уг асуудлаар  төгсөгчдөөс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч, СУИС дээр ХЭҮК ажиллаж байв. Түүнчлэн тухайн үед тэдгээр жүжигчдийг “бойкот” хийж уран бүтээлийг нь сонсохгүй үзэхгүй гэж шуугиж байсан боловч загасны ой санамжтай Монголчуудын дараагийн сенсацид дарагдаад хэд хоногоос л мартагдсан. Одоо тэд хүний хайлан мэт кино, рекламанд тоглоод инээд алдан гүйж яваа.

Кэйс II: Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн "Залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx  асан Сексцагаанбогд буюу реппер Б.Гантулгын найз охиноо зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Бичлэгийн дагуу тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн.

Кэйс III: “Этик” продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож, танхайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг асуудлаар хэрэгт холбогдсон жүжигчин С.Одбаяр өөрөө “Согтуудаа ямар муухай харагддагаа мэдэж авлаа. Өөрийгөө өмөөрч юу ч яримааргүй байна” хэмээн мэдэгдэл хийж, прокшны хамт олон, найз нөхөд, гэр бүлээсээ уучлал гуйсан юм. Гэвч бичлэгт зодуулж буй буюу өөрийнхөө зодсон хүнээс уучлал гуйгаагүй.

Кэйс IV: Хип хоп дуучин Roockie буюу У.Мөнхбагана“CU”-ийн ажилтанд гар хүрч буй бичлэг олон нийтийг хэсэгтээ л шуугиулсан бөгөөд 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн. Дашрамд дурдахад тэрбээр 2020 онд хар тамхины хэргээр 10 сар хоригдож, 2023 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан билээ.  

М.Үүрийнтуяа

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

1 цаг 47 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

3 цаг 27 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

4 цаг 49 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

5 цаг 44 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

9 цаг 57 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа