Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Баянгол дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан эцэг эхийн өргөтгөсөн хуралдаанд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дүүргийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс болон салбарын асуудал эрхэлсэн харьяа байгууллагууд оролцлоо.
Дүүргийн сургуулиудын 600 гаруй эцэг эхийг хамарсан энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн үүрэг, хариуцлага зэрэг чухал сэдвээр лекц, сургалт явагдав.Сургалтад нэр хүндтэй сургагч багш, лекторууд оролцож, эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ зөв харилцах арга барил, хүмүүжлийн оновчтой шийдэл, гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах талаар мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Оролцогчид энэхүү сургалтыг өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч, цаашид хүүхэдтэй ажиллах ур чадвар, ойлголт нэмэгдэж байгаагаа онцолсон юм.
үүхдийн хүмүүжил зөвхөн сургууль, багшийн ажил биш, эцэг эхийн оролцоо, хариуцлага хамгийн чухал гэдгийг дахин сануулсан, олон талын ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
Мөн цаашид манай дүүрэг энэхүү өргөтгөсөн хуралдааны цар хүрээг нэмэгдүүлж илүү олон эцэг эхийг хамруулсан хурал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.




Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
