Сурвалжлага: Сар шинийн ширээний чимэг болсон сүүн ааруулын багц 350,000–950,000 төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Сар шинийн ширээний чимэг болсон сүүн ааруулын багц 350,000–950,000 төгрөгийн үнэтэй байна

Монголчуудын ахуй соёл, ёс заншлаа дээдэлж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг сар шинийн баяр болоход 14 хоног үлдлээ.

Сар шинийн баярыг угтан үндэсний томоохон үйлдвэрлэгчид болоод жижиг дунд худалдаа эрхлэгчид экспог зорин бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Тухайлбал энэ жил Буянт-Ухаа, Мишээл экспо, Аса арена тэргүүтэй 70-100 гаруй ААН, иргэдийг хамруулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй. Тэгвэл хотын төвд байрлах ASA Arena-д болж байгаа “Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаа олны хөлд дарагдаж, иргэд сар шинийн бэлтгэлээ идэвхтэй базааж байна.

Иргэд сүүлийн жилүүдэд уламжлалт хэвийн боовноос илүүтэйгээр ааруул, цагаан идээг голлон хэрэглэж, ширээгээ чимэх хандлага дэлгэрч буй. Тодруулбал хэвийн ааруулаар зассан тавгийн идээ 350-950,000 төгрөгийн хооронд худалдаалж байна. Харин хорхой, сүүн ааруул 25,000–45,000 төгрөг, тогооны өрөм 30,000–40,000 төгрөг бол шар тос 1 кг нь 60,000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдээс хэр хөл хөдөлгөөнтэй, худалдан авалт хэр байгааг худалдаа эрхлэгчдээс тодруулахад,

Худалдагч Д.Баярхүү: “Өнөөдөр өглөөнөөс хойш тасралтгүй хүмүүс ирж ааруул, сүүн цагаан идээ ихээр авч байгаа. Ялангуяа хэвийн ааруулаар зассан том багц авах сонирхолтой хүмүүс олон байна. Тийм болохоор бид өмнөх жилээс илүү их бүтээгдэхүүн бэлдэж ирсэн” гэв.

Худалдагч Ц.Оюу: “Худалдан авалт өмнөх жилтэй харьцуулбал маш муу байна. Манай бүтээгдэхүүний хувьд үнэд өөрчлөлт ороогүй ч хүмүүс хэвийн боов, еэвэнгээс илүү цагаа идээ, ааруул их сонирхож байна” гэж онцлон ярив.

Тэгвэл худалдан авалт хийж буй иргэн н.Бундантай цөөн хором ярилцахад “Тэтгэврийн зээлээ аваад л явж байна даа. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаджээ. Уг нь уламжлалт баяр ёслолоо өргөн тэмдэглэхийг боддог. Гэтэл тавгийн идээгээ л бүрэн дүүрэн бэлдэхэд дор хаяж 700-800 мянган төгрөг өлхөн зарцуулагдахаар байна” хэмээн тодотгов.

Үргэлжлүүлэн тэрээр “Хэвийн боов, ааруул, цагаан идээгээ авч, ууцаа чануулаад, архи, сархадын төрлийн зүйл авахгүй, элдэв чихэр, жимсгэнэ тавих ч мөнгө төгрөг хүрэлцэхгүй юм байна” гэж гартаа барьсан бэлэн мөнгөө тоолж ядан худалдан авалтаа үргэлжлүүлэв.

Ийнхүү сар шинийн баярын бэлтгэл хотод идэвхтэй өрнөж байгаа ч үнийн өсөлт, төсөв хязгаарлагдмал зэрэг нь олон хүний баярын ширээний сонголтод нөлөөлж буй аж.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

1 цаг 49 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

3 цаг 28 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

4 цаг 50 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

5 цаг 45 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

9 цаг 58 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа