Өнөөдөр "Милан-Кортина"-гийн өвлийн олимпод Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар уралдана

Өнөөдөр "Милан-Кортина"-гийн өвлийн олимпод Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар уралдана

Италийн Милан хотноо болж буй "Милан-Кортина"-2026 өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн цагаан олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцож буй. Тодруулбал гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар өрсөлдөх юм. Тэгвэл өнөөдөр гүйлтийн цанын төрөлд Монголын хоёр тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг өрсөлдөх гэж байна. 

Гүйлтийн цанын тамирчид гурван ангилалд оролцож буй. Тодруулбал гүйлтийн цанын 10 км-ийн зайд Б.Ачбадрах хоёр хоногийн өмнө уралдсан. Тэрээр 38 улсын 75 тамирчин оролцсон энэ зайд 55 дугаар байранд орсон. 

content 3816 tag6vf 629275793 134

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн спринт төрөлд 50 орны 95 цаначин уралдахаас Б.Ачбадрах 84 дүгээр гараанд гарах юм. Харин эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин уралдахаас Э.Ариунтунгалаг 81 дүгээр гараанаас гарна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.