Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өчигдөр арьс, ширэн түүхий эдийн нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хонины нэхийний бэлтгэл, боловсруулалтын түвшинг ахиулах зорилгоор “Арьс, ширэн түүхий эд бэлтгэл–2026” хэлэлцүүлэг, сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд үндэсний боловсруулах үйлдвэрүүд Дундговь аймгаас 5,000 ширхэг хонины нэхий бэлтгэн, гутал, хувцас, бээлийний зориулалттай савхи үйлдвэрлэх, уг савхиар гутал үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тэдгээрийг орон нутгийн сургууль, цэцэрлэг, малчид, иргэдэд нийлүүлэх, цаашлаад сум, орон нутгийн жижиг үйлдвэрлэгчдэд түүхий эд нийлүүлэх замаар тойрог эдийн засгийг хөгжүүлэх жишиг төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Хэлэлцүүлэг, сургалтын нээлтийн ажиллагааг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сан, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон Дархан нэхий ХК, Мон-Ирээдүй ХХК, Арилдий ХХК, Уран нинж ХХК зэрэг үндэсний боловсруулах үйлдвэрийн төлөөлөл оролцож, түүхий эдийн бэлтгэл, чанар, стандарт, зах зээл, санхүүжилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгч, санал солилцож байгаа юм.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа–2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д боловсруулах үйлдвэрлэл, тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах салбарыг байгальд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд нийцсэн үйлдвэрлэл, технологийн паркийг нийлүүлэлтийн сүлжээний хамт үе шаттайгаар байгуулах зорилтыг тусгасан.
Зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, зах зээлийг тэлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.
Энэхүү арга хэмжээ нь үнэгүйдэж буй хонины нэхийний ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс, ширний салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулалтын уялдааг сайжруулах, орон нутгийн оролцоонд тулгуурласан нэмүү өртгийн сүлжээг бий болгох, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд чухал түлхэц болох аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
