“Win or go home” -  Хасын Хүлэгүүд баг EASL-ийн чухал тоглолтод Японы Alvark Tokyo багийг хүлээн авна

“Win or go home” - Хасын Хүлэгүүд баг EASL-ийн чухал тоглолтод Японы Alvark Tokyo багийг хүлээн авна

Монголын сагсан бөмбөгийн клубын төлөөлөл Хасын Хүлэгүүд баг маргааш East Asia Super League (EASL)-ийн хэсгийн шатны чухал тоглолтод Японы хүчирхэг Alvark Tokyo багийг талбайдаа хүлээн авч тоглох гэж байна. East Asia Super League (EASL) нь Зүүн Азийн шилдэг клубуудыг нэг дор өрсөлдүүлдэг, бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр түвшний тэмцээнүүдийн нэг юм.

Тус лиг нь Япон, БНСУ, Тайвань, Филиппин, Монгол зэрэг орнуудын лигийн аварга багуудыг улирлын турш талбайдаа болон зочлон тоглох форматаар өрсөлдүүлдгээрээ онцлог бөгөөд багууд зөвхөн ялалтын төлөө бус, өөр өөр тоглолтын хэв маяг, тактик, хурд, соёлоо харилцан сорих тивийн түвшний тавцан болдог. Энэ утгаараа EASL нь клубын сагсан бөмбөгийн чансааг бүс нутгийн түвшинд ахиулахын зэрэгцээ хөгжөөн дэмжигчдэд Азийн шилдэг багуудын өрсөлдөөнийг ойроос мэдрэх боломжийг бүрдүүлдэг нэр хүндтэй тэмцээн юм.

Тоглолт 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ нь хэсгийн байрлалыг шийдвэрлэх, аль баг дараагийн шатанд шалгарахад нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой тоглолт юм. Хасын Хүлэгүүд баг энэ улиралд олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа харуулж, довтолгооны хурд, зохион байгуулалттай тоглолтоороо анхаарал татаж байна. Хэдхэн өдрийн өмнө багийн ахлах дасгалжуулагч Athanasios Skourtopoulus зуурдаар таалал төгсөж Хүлэгүүд багт нөхөж барамгүй гарз тохиолдсон билээ.

Тиймээс уг тоглолт цор ганц тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх тухайд биш хайртай дасгалжуулагчийнхаа төлөө, түүний гэгээн дурсгалд зориулж заавал ялах ёстой хүндэтгэлийн, үдэлтийн тоглолт байх болно. Түүний оронд энэ тоглолтод өнгөрсөн улирлын сүүлийн хагаст багаа удирдаж BCL Asia тэмцээнд гуравдугаар байранд шалгаруулсан Э.Ариунболд удирдаж оролцоно. Энэ улиралд багийн тоглолтыг манлайлж буй Монголын шигшээ багийн тоглогч Б.Барсболд хамгаалах, довтолгоо зохион байгуулах, тоглолтын хэмнэлийг удирдах чадвараараа онцгой үүрэг гүйцэтгэж байна.

Түүний талбай дээрх манлайлал, шийдвэр гаргах чадвар нь багийн тоглолтын тогтвортой байдлыг хангаж, довтолгоо-хамгаалалтын шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа юм. Мөн багийн бүрэлдэхүүнд шинэ өөрчлөлт хийгдэж, төвийн байрлалд тоглох Jordy Tshimanga нэгдсэн нь самбарын тэмцэл, будагтай талбайн хамгаалалтыг бэхжүүлэх ач холбогдолтой алхам болсон. Үүний зэрэгцээ Ази импорт тоглогчоор Тайландын шигшээ багийн од Frederick Lish багт нэмэгдсэн нь довтолгоо, тоглолтын хурдыг нэмэгдүүлэх зорилготой шийдэл гэж үнэлэгдэж байна.

Багийн гадаад тоглогч Ian Miller өмнөх тоглолтуудад өндөр оноо авч, багийн довтолгоог амжилттай удирдсан нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татсан бол Монгол тоглогчид хамгаалалт, тоглолтын хэмнэлийг хадгалах чухал үүрэг гүйцэтгэж байна. Alvark Tokyo баг нь Японы дээд лигийн шилдэг багуудын нэг бөгөөд сахилга баттай хамгаалалт, хурдан шилжилтээрээ алдартай. Иймээс маргаашийн тоглолт нь стратеги, хурд, багийн зохион байгуулалтын өндөр түвшний өрсөлдөөн болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэхүү тоглолт нь Монголын клубын сагсан бөмбөг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартайг батлан харуулахын зэрэгцээ дотоодын хөгжөөн дэмжигчдэд Ази тивийн өндөр түвшний багийн тоглолтыг үзэх онцгой боломж юм. Хасын Хүлэгүүд багийн зүгээс хөгжөөн дэмжигчдийг талбайд хүрэлцэн ирж, багаа уухайлан дэмжихийг уриалж байна.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

1 цаг 46 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

3 цаг 26 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

4 цаг 48 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

5 цаг 43 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

9 цаг 56 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа