МБХ: Таваас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй

МБХ: Таваас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй

Өнгөрсөн 7 хоногт ипотекийн зээлийг 5-аас дээш удаа авсан 12 мянган иргэн байгаа талаарх мэдээлэл гарч, олон нийтийг бухимдуулаад буй. Тухайлбал энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх авсан иргэд байна" гэж хэлсэн. Эдгээр иргэдийн мэдээллийг ил болгохыг УИХ-ын дарга Н.Учрал хэлж байсан удаатай. Тэгвэл дээрх мэдээллийг Монголын банкны холбоо няцаажээ. 

Монголын банкны холбооны мэдэгдэлд 

"Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад буй “Ипотекийн зээлийг 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий” гэх эргэлзээ төрүүлсэн ташаа мэдээллийг албан ёсоор няцааж байна.

Монголбанкны эх үүсвэрээр 2013–2016 оны хооронд 1,584 иргэн давхардуулж зээл авсан байна. Таваас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй байна. Хөтөлбөрийн журамд 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Монголбанкны эх үүсвэрээс санхүүжих хөнгөлөлттэй зээлийг нэг иргэн үндсэн зээлдэгчийн хувьд нэгээс дээш удаа давхардуулан авахыг хатуу хориглосон заалтыг оруулснаар олон удаа давтан авах боломж хууль, журмын хүрээнд байхгүй болсон.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь Монголбанкны баталсан холбогдох журам болон Санхүүгийн зохицуулах хорооны давхар хяналтад хэрэгжиж, сар, улирал тутам тайлагнагддаг, ил тод, хяналт тогтолцоотой. Олон нийтийн сүлжээгээр тараад буй мэдээлэл нь хууль, журмын хэрэгжилтийн бодит байдалтай нийцээгүй, ташаа ойлголт төрүүлсэн худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Сүүлийн үед эрх баригчид бодлого, зохицуулалтын алдаагаа хувийн хэвшилд тохож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр удаа дараа бизнесийн нэр хүндэд халдах буй явдалд мэргэжлийн холбооны зүгээс харамсаж байна" гэжээ.

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

20 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2 цаг 0 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

3 цаг 21 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

4 цаг 16 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

8 цаг 30 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

23 цаг 38 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа