Нарантуул, Бөмбөгөрөөс Зайсан хилл хүртэл Э.Одгэрэл, О.Дөлгөөнийг биширсэн “City of Love”

Нарантуул, Бөмбөгөрөөс Зайсан хилл хүртэл Э.Одгэрэл, О.Дөлгөөнийг биширсэн “City of Love”

Бяцхан охид л хоорондоо өрсөлддөг. Харин жинхэнэ бүсгүйчүүд, хүчирхэг эмэгтэйчүүд бие биенийхээ титмийг тэгшилдэг болохын сонгодог жишээг Э.Одгэрэл, О.Дөлгөөн хоёроос харж болохоор байлаа. Гэгээн хайрын үдэш “Зайсан хилл”-д 1 сая төгрөгийн шоуг шоу ертөнцийн загалмайлсан эх гэгддэг Z-Terra VUE -гийн болон хотын хамаг л ВИП тоглолтыг дэглэдэг Б.Сайнбилэг, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугарын гэргий Б.Янжиндулам, ерөнхий найруулагчаар А.Хишигдалай ажиллан зохион байгуулав. Энэ насанд ийм карьертай бүсгүйчүүд найзтай болох нь Биркин цүнх авах, эзэмшихээс хэцүү.

Шинэ жилээр БНСУ-д “Камертон” хамтлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан гол эзэн нь мөн Б.Сайнбилэг бөгөөд үй зайгүй нөхөрлөх болсон Б.Янжиндулам, О.Дөлгөөн нар коверлосон бол удаах дебютээ Валентины баяраар амжилттай хийлээ. Ажил хэрэгчээр нөхөрлөж байгаа бүсгүйчүүд нэг нэгнийхээ титмийг тэгшилж бүгд камерын урд “Би”-гээр өвчлөхгүй байгаа нь сайхан санагдсан.

1 саяын шоунд онлайн шопынхон жин дарав

Саяхан урд хөршид бараа дарж цагаан сарын их худалдааг хийж мөнгийг мөөг шиг түүж буй онлайн худалдаачид такс нь 1 хүн 1 сая төгрөгийн үнэтэй шоунд “Зайсан хилл”-д тухалсан. Одоо зах зээлд онлайн худалдаачид мөнгөтэй байгаа нь маргаангүй үнэн. Ингэхэд элит давхарга гэж яг хэнүүсийг хэлэх, манайхан яг зүй зохистойгоор багтаж байгаа эсэхийг ярих ч илүүц биз. Туфль дээр шилэн оймс битгий өмсөөч гэж хотын соёл түгээх гэсэн чин хүсэлтэн хатагтай нар хааяа зөвлөдөг. Бас улаан хивс бүхий зэрэглэл өндөр шоунд түрийтэй гуталтай залрахгүй байх соёлд манай хотынхон суралцаад байсан.

Энэ үдэш дресс код алдагдав. Залуус малгайтай цамц, хөтлөлцөөд дэлгүүр хэссэн аятай хар футболкатай суухдаа ч тоохгүй байх шиг байна. Ок! Минималь амьдралын хэв маяг юм биз дээ. Ийм хүмүүсийн өмнө дорнын их гоо үзэсгэлэнт хатагтай Э.Одгэрэл, дэлхийд алдар нэр нь дуурсаж Netflix-ийн кинонд гүнжийн дүрд тоглоод байгаа хэзээ мөдгүй дэлхийн жүжигчин болох гэж буй О.Дөлгөөн, “Mongol Khan” жүжгийн “хаантан” Г.Эрдэнэбилэг нар хөтлөгчөөр гарч ирэв. Танхим руу орох урт шатаар Э.Одгэрэл нуруу цэх хэн нэгний тусламжгүй гунхсаар бууж ирсэн нь олон жил загварын тайзнаа гунхсаных өндөр өсгийт түүний хувьд зүгээр л биеийнх нь нэг хэсэг шиг дадал болсных биз. Харин О.Дөлгөөн тайзны хаантандаа эрхлэн нялхамсаж түшүүлсэн. Тэгэхээс аргагүй хормой нь бүхэлдээ сарнай бүхий урт гоёмсог даашинзандаа нэг хоёрын зэрэг удаа орооцолдоод авсан. Угаас үзэгчид цоргитол ширтээд ямар ч хүн хөл алдахаар орчин байлаа.

Д.Болд цагаан хувцас зохидог цор ганц Монгол эр хүн

Тэнгэрийн ханхүү Э.Лхагва-Очир 4 давхар сандал дээр нугарч үзэгчдийг зүрхний эмээ уух шахтал сандаргав. Дэлхийн хүн л дээ.

Наагий жазз ханхүү. Донжтой бүжиглэнэ. Дуу болгон нь ардын дуу шиг. Эрчүүд түүний дуун дээр илүүтэй эмордог. Яагаад ч юм эрчүүд хэр баргийн эрэгтэй дуучнаа сонсоод машиндаа тавиад сүйд болдоггүй ч Наагийд илүү талтай байдаг. “Никитон”-ы Баачка сошиал хэл амнаас өмнө Феррари байсан хүн. Одоо арай cancel хийчихгүй гэхдээ түүнийг дуулахад үзэгчид хямсгардуу хүлээж авах болсон. Тэрээр хурган гүзээ суужээ. Эрийг нас ч юм уу, гүзээ дарах нь энэ насанд байх зүйл. Дасал болсон савхин хувцас, аль 90-ээд оны имиж болох үсээ тослодог стилийг Баачка авч үлджээ.

Одоо харах нь ээ тослосон гялтгар үс биш сэвсгэр намирсан задгай үс илүү дээр ч юм шиг. Моод эргэнэ ээ гэж. Энэ хэдийг яаж эрэмбэлэх нь сонирхол татаж байсан. Хамгийн сүүлд Төрийн соёрхолт Д.Болд цасан цагаан пиджак, сороочик, жийнстэй гарч ирэв. Үнэнийг л хэлье, манай Монголчуудад тэр тусмаа эрчүүдэд цагаан өнгө зохидоггүй. Д.Болдоос өөр хүн өмсвөл нүүр, хүзүү нь ялгараад пөөнийсөн юм харагдана. Өөрөө ч яасан цасан цагаан юм, эрэгтэй хүн гэхэд за бараг О.Дөлгөөнөөс цагаан харагдаж байв аа. Энэ хэсэг дээр өнөөх малгайтай цамцтай хар футболка хааш яйш өмссөн эрчүүд ичингүйрч, бүсгүйчүүд нүд нь баясав.

О.Дөлгөөн, Э.Одгэрэл хоёртой адилхан илүү гоё байх боломж хүн бүрт бий!

Э.Одгэрэл тв шоу хөтөлж байсан туршлагатай. Гэхдээ тайзны жүжигчин, хөтлөгч биш. Тэр яг өөрийнхөө мөн чанарыг хадгалав. О.Дөлгөөн тайзны хүн, СУИС-ийг жүжигчнээр дүүргэсэн, Жульеттад ч тоглож байсан. Кино болгоны гол дүр түүнийх. Тэр утгаараа илүү ярих нь зүйн хэрэг. Э.Одгэрэл хүлээцтэй гэгч нь хөөрхөн инээмсэглэж О.Дөлгөөний титмийг тэгшилж зогсов.

Манайхан хамт хөтлөлт хийхээрээ микрофон дээрээ “алалцчих” гээд хэн их ярьсан нь мундаг харагдана гэж боддог ч юм уу, жижиг алдаанууд гаргадаг. Энэ хоёр бүсгүйгээс харах, анзаарах юм их байлаа.

Магад гэрэлтсэн шифон даашинз Э.Одгэрэлд л ингэж ялдам харагдах байх. Өөр хүнд бол утсан гахайн мах гэдэг шиг юм болно /хэ хэ/.

О.Дөлгөөн яг л халуухан имижээ хадгалав. Урт сарнай цэцгэн хээтэй даашинз, биеийнхээ цээж хэсгийг хагас ил гаргах язгууртан хатагтай маягийн стиль барьжээ. Өөрөө цагаан цайвар арьстай, дээдийн дээд гурил шиг арьстай учраас зохисон гэж ванлий. “Эрчүүд энэ хоёр бүсгүйг хараад хүүхнүүдэд хэцүү байсан байх” гэлцэж байна.

Өөр нэг зүйл. “Энэ хоёр шиг мөнгөтэй баячуудтай явдаг бол ийм гоё байлгүй л яахав” гэдэг явган яриа, хачин өнцөг. Үнэндээ гоо үзэсгэлэн бол ерөөсөө асар их хөдөлмөр, тэвчээр юм.

Топ Э.Одгэрэл нэг буузыг 30 минут иддэг, талхыг дангаар нь юмтай холилгүй иддэг, цагаан идээгээ өргөнөөр хэрэглэнэ, хэзээ ч пиво алкохоль хэтрүүлж хэрэглэдэггүй гэхчлэн түүний насан туршийн хоолны дэглэм нь Библи мэт тогтсон хэв маягтай.

О.Дөлгөөн lifestyle-аа дагагчидтайгаа хуваалцдаг. Эрүүл мэндээ маш их анхаарч, тогтмол эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орж, гоо сайханд орох цаг завыг ямар ч ажилтай байсан алдахгүй барьж байна. Энэ хоёр бүсгүйд нэг ижилхэн зүйл байдаг нь тэд хэзээ ч, хэнийг ч муулдаггүй бас өөрсдийнх нь талаарх ямар ч мэдээний араас гомдоллож хэрүүл маргаан хийдэггүй. Энэ нь өөрөө дотроосоо гэрэлтдэг гоо сайхан гэгчийн түлхүүр юм.

Э.Одгэрэл сошиалд хаяггүй. Тэд аль аль нь өөрсдийнхөө талаарх сөрөг коммент болгоныг уншиж стрессдэхээс илүүтэй гоо сайхандаа өдөрт дор хаяж 2 цаг зарахыг илүүд үздэг болж таарч байна. Та ч гэсэн ядаж нэг сар ийм байж чадвал хөөрхөн, гоолиг, туранхай байхад алхам алхмаар ойртох болно. Түүнээс мөнгөтэй болуутаа өөхөө соруулаад энд тэндээ юм нэмээд гоё хүүхэн болчихгүй.

Э.Одгэрэл үеийнхэн байтугай 25-тай охиноос гоолиг гоё галбиртай байна. Тэр магадгүй бараг 48кг байх шүү. Энэ жин дээрээ яг барьчихсан ч байж мэднэ. Ихэнх хүн гоё сайхан байх албагүй хэн нэгэнд тийм байж өгөх өртэй биш гэсэн шиг өдөр тутамдаа өөрийн биедээ гамгүй ханддаг. Ийм хандлагынхаа төлөө өөртөө арчаатай яваа бусдыгаа үзэн ядаж болохгүй гэсэн санаа. Зориуд хэлмээр санагдаад бичлээ. Авах гээхийн ухаанаар хандана уу.

Шоу ертөнцийн хатан хаан Б.Сайнбилэг амбицтай хүүхнүүдийг нэгтгэж чадлаа 

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ёсолж аваагүй албан бус бэр Б.Янжиндулам гимнастикийн тамирчин суурьтай, БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшсэн бүсгүй бий. Кинонд тоглож байв. Өөрийн цэцгийн дэлгүүртэй, товхийсэн бизнестэй бүсгүй. Нийгэмд ч оролцоотой амьдардаг. Шоу ертөнцөд найзуудынхаа хамтаар ийнхүү хөл тавьж байгаа нь түүнийг нөхөдтэй учраас хүрээлэл сайтай хүчирхэг харагдуулж байна. Арванхоёрдугаар сарыг бүхэлд нь базаж Зайсан хиллд 30 хоногийн турш 90 хүлээн авалт арга хэмжээ чанартай зохион байгуулдаг Б.Сайнбилэг энэ цагийг өнгөлж яваа бүсгүйчүүдийг нэгтгэж чадлаа. Түүний хувьд Төв цэнгэлдэхээс Зайсан хүртэлх бүхий л томоохон тоглолтын ВИП-ийг өндөр төвшинд зохион байгуулдаг ч өөрийгөө пиарддаггүй даруухан нууцлаг хатагтай аж. Эмэгтэй хүнийг зангарагтай гэх сонин ч түүнд яг энэ үг тохирохоор гэж жиг жуг хийх болжээ. Аргагүй дээ нүдэн дээр шинэ цагийн өндөр үнэлгээтэй бүсгүйчүүд хамтдаа байгаа нь хоёр дах тохиолдол мэт авч Б.Сайнбилэгийн шоу ертөнцийн 20 жилийн түүхийн зах зух л  юм байна. 

Топ Э.Одгэрэл О.Дөлгөөн нарыг хөтлөгчөөр хэдэн цагийн турш зогсоож чадна гэдэг том амбиц аа. Б.Сайнбилэг шоу ертөнцийг шинэ шатанд гаргаж чадлаа. Дуучин А.Хишигдалай одоо зүгээр нэг хит дууны эзэн дуучин биш өөрөө ерөнхий найруулагч болжээ. Браво!

Б.Ундрал

Нью-Йоркийн номын санд Эпштейний хэргийн 3.5 сая хуудас баримтыг дэлгэжээ

11 цаг 33 мин

Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг хамгаалах механизмийг бүрдүүлнэ

12 цаг 2 мин

АН бүлэг: Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг огцруулах шаардлага хүргүүллээ

12 цаг 26 мин

Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо

16 цаг 22 мин

Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо

16 цаг 29 мин

АНУ-ын Ерөнхийлөгч ДоналдТрамп "Ирантай хэлэлцээ хийхэд яарах шаардлагагүй" хэмээн мэдэгджээ

16 цаг 46 мин

Н.Учрал: Махны экспортыг зогсоохгүй. Үнийг захиргааны аргаар барихгүй

18 цаг 50 мин

Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө

19 цаг 24 мин

ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж, Киев хот руу агаараар хүчтэй довтолжээ

19 цаг 36 мин

“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

2026-05-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

2026-05-23

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална

2026-05-23

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

2026-05-22

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

2026-05-22

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарч, чих сэтэрсэн асуудал үүссэн

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

2026-05-22

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2026-05-20

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

2026-05-20

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

2026-05-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

2026-05-23

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

2026-05-19

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

2026-05-21

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг хамгаалах механизмийг бүрдүүлнэ

12 цаг 2 мин

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

2026-05-20

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

2026-05-19

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

2026-05-21

ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж, Киев хот руу агаараар хүчтэй довтолжээ

19 цаг 36 мин

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

2026-05-19

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

2026-05-21

“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

2026-05-23

Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчлах ажлыг хийж байна

2026-05-21

Сурталчилгаа