Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Тоглолт хийж өөрсдөө ашиг орлого олоод ард түмэндээ хандивын гараа сунгадаггүй гэх шүүмжлэлийг урлагийнхан авдаг. ALL IN HIT тодотголдоо хүрч үнэхээр хит байж чадаж байгаа хамтлагууд болох “SYNC”, “MOTIVE”, “NEGEN ZUGT”, “TAKE OFF” хамтлагууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглох тоглолтынхоо орлогыг 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээжид хандивлах болсон мэдээ олны талархлыг хүлээж байна.
Нэгэн үеийн залуус нэгдэн нийлж өмнөх тоглолт нь хөл тавих зайгүй дүүрсэн бол энэ удаад ч хүлээлт өндөр байгаа. Үзэгчид өөрсдөө баярлангаа буянтай үйлс хийх энэ мэдээг баяр хөөртэй сэтгэлээр хуваалцаж ALL IN HIT-ийн залуус энэ өдрүүдэд хамгийн өндөр сошиал хандалтыг аваад байна. Өрх толгойлж үлдэн 4 ажил зэрэг хийж 3 хүүхдээ өсгөж буй бүсгүйн түүх олон хүнийг уйлууллаа.

Урлагийнхандаа дээд доод үеийнхэндээ нийгмийн хариуцлагын үлгэр жишээг харуулсан ALL IN HIT-ийн залуустаа талархаж байна. Нэг ч гэсэн монгол бүсгүй сэтгэлийн дэм авч Монгол зон олныхоо хайрыг мэдрэх нь ээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
