Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.
2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1000 гаруй иргэн, мөн 02 дугаар сарын 27-ны өдөр 400 гаруй иргэн (ихэнх нь өндөр настан, хүүхдүүд) хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг Монгол цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад аван ажиллаж байна.
Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн багийн зүгээс эмнэлгийн майхан төхөөрөмжлөн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарлан зохион байгуулалт хийжээ.
Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг сахиулах үүргийнхээ хүрээнд энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хариуцлагатай, шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллаж байгааг энэхүү үйл ажиллагаа илтгэн харуулж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
