Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө нэмэх хэм давж дулаан байх төлөвтэй байна.
Харин маргааш буюу гуравдугаар сарын 11-нээс эхлэн баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, улмаар ихэнх нутгийг хамарч цасан шуурга шуурах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байгааг мэдээлэв. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Түүнчлэн цас орох нутгуудад хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих шаардлагатайг анхааруулжээ. Мөн малчдыг салхи шуурганд төөрөх, малаа алдах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөсөн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
