Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
МАН-ын II Бага хурал өнгөрсөн сарын 27-ны өдөр болж өндөрлөсөн. Эл хурлаас анхаарал татсан сэдэв нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон МАН-ын дөрвөн гишүүнээ намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж мэдэгдсэн намын даргынх нь мэдэгдэл байсан. Тэгвэл МАН-ын дээрх гишүүдээс гадна Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, авилгын хэрэгт холбогдсон Д.Тогтохсүрэн нарыг мөн намаас хөөх хүсэлт ирүүлж байгаа аж.
Д.Тогтохсүрэнг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж 48 цагийн хугацаатай саатуулж, яллагдагчаар татан шалгаж байсан юм. Улмаар шүүхийн шийдвэрээр цагдан хориод байсан билээ. Гэвч яллагдагч Д.Тогтохсүрэнгийн өмгөөлөгч Б.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг дахин Дүүргийн Эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд ирүүлснээр хүлээн авч, сулласан байдаг.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
