Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

УИХ-ын хаврын чуулган хаяанд ирж, тус чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх чимээнээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гадаадаас эх орондоо иржээ. Учир нь тус хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл Л.Оюун-Эрдэнэ эгүүлэн татагдах өндөр магадлалтай гишүүдийн тэргүүн эгнээд яваа.

Тэрбээр өчигдөр /2026.03.11/ NTV телевизийн“Лхагвын тойм” нэвтрүүлэгт орж, улс төрийн нөхцөл байдал, өөрийг нь тойрсон үлгэр домог мэт маргаан, МАН-ын дотоод асуудлын талаар анх удаа цөс, зоригтой ярилцлага өгөв.

Би бол жагсаалтаар гарч ирж, жагсаалтаар огцорсон Ерөнхий сайд гэж өөрийгөө тодотгосон Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын гол сэдэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байлаа. Түүний хэлсэн ярьсан бүхэн У.Хүрэлсүх рүү чиглэсэн гэсэн үг.

Арга ч үгүй биз. Бэрх тосгоны галч хүүг гараас нь хөтөлж улс төрд оруулж, МАН-ын даргаас Ерөнхий сайд хүртэл байж болох бүх өндөр албан тушаалд крандаж байсан ах нь мөн л өөрийн бяраараа өндөр сэнтийнээс нь гашуунаар буулгасан. Одоо бүр улс төрөөс нэг мөр арчиж хаяхаар бүрэн шийдчихсэн явж байгаа.

Учир нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа ах дүүсээ /найруулагч Б.Баатар/, Ардчилсан нам, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг хэт налж Ерөнхийлөгчийн үгэнд орохоо больсноос өнөөдрийн тэдний зөрчил үүдэлтэй гэдэг. Ийнхүү ахынхаа эсрэг арцалдаж эхэлсэн түүний цаг нь дуусч байгаа нь энэ ч байж болно.  Хоржоонтой нь, МАН-ын дарга, УИХ-ын даргын ажлаа аваад удаагүй яваа Н.Учралыг улс төрийн шахалтанд орсон хэмээгээд түүнийг ч яг өөр шиг нь замнал хүлээж байгааг онцолсон юм. Түүнийхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шинэ үеэ хүлээнзөвшөөрдөггүй, өөртөө бүх хөзрийг атгаж явахыг хүсдэг нэгэн аж. Энэ талаараа, “Эцэст нь,У.Хүрэлсүх ахаа дүү нь Оюун-Эрдэнэ хэвээрээ байгаа шүү та вакумнаасаа буугаад намайг ойлгоно оо” гэх мэтээр цээжин дэх бүх гомдол, хайр юугаа цэнхэр дэлгэцийн цаанаас илгээсэн нь тэдний харилцаа эртнээс хүйтэрснийг илтгэж байгаа юм

Харин дараагийн анхаарал татахуйц сэдэв бол Хууль зүйн сайд Б.Энхбаярыг “Бодь” ХХК-иас хэд хэдэн удаагийн үйлдлээр 500 мянган доллар авсан талаар онцоллоо. Тэрбээр “Б.Энхбаяр “Бодь” ХХК-иас 500 мянган доллар авч, нүүрсний сонсголыг замхруулсан. Нүүрсний сонсгол дээр Бортээгийн асуудлыг албаар улс төрийн зорилгоор гарган ирж, Бодийн оффтейк гэрээнүүдийг хаацайлсан” гэснээр Б.Энхбаяр түүнийг дуэльд дуудсан.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр, “Пээ. 500 мянган ам доллар Б.Энхбаяр Бодиос авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьсанаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. Бодийн офтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх. Бодьтой хийсэн 6 офтейк гэрээний 4-ийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Захирал нь А.Амундра байсан. Бодийн офтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. Голомтын Д.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй, байхгүй. Л.Оюун-Эрдэний ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз орьё Л.Оюун-Эрдэнээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна” гэх тайлбарыг цахим хуудастаа нийтэлжээ.

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн онцлох 5 эшлэл

Ингээд түүний 5 цаг үргэлжилсан ярилцлагаас онцлох хэсгүүдийг тоймлон хүргэе.

- Намын гишүүдээ намаас хөөх шийдвэр гаргаж байгаа нь Н.Учралын өөрийнх нь шийдвэр биш улстөрийн дарамт байсан. Ерөнхийлөгчийн ойр хавийн хүмүүсийн шахалт.  Энэ маргаан юунаас эхлэлтэй вэ гэвэл Ерөнхийлөгчөөр сунгагдах тухай эсвэл буцаад намын дарга болох ийм л маргаан. Энэ хавар эхэлсэн ч зүйл биш. 3-4 жилийн өмнөөсл яригдаж байсан. Үүнээс улбаатай маргаан үргэлжлээд нам дотроос залуусыг шахах бодлого явагдаж байна гэж би хувьдаа ойлгосон.

-  Д.Амарбаясгаланг яагаад заавал намын даргад өрсөлдснийх нь дараа шалгаж эхэлсэн юм. Тийм асуудал байсан юм бол яагаад УИХ-ын дарга болгосон юм. Энэ бүхэн улстөрийн л зорилготой  

- У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон шөнө ньөглөөг хүртэл бид 2 хамт суусан. У.Хүрэлсүх, ах нь ерөнхийлөгч боллоо. Чи хундаганы үг хэл гэсэн. Би бодож байгаад ганц л үг хэлсэн. Би тантай муудалцмааргүй байна. Та бид 2 шиг ойлголцдог ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр дахиж Монголын түүхэнд гараа ч уу, үгүй ч үү. У.Хүрэлсүх тиймээ тийм, энэ асуудлыг шийднэ ээ. Хоёулаа ард ньгарна аа л гэсэн. Гэхдээ хүн тангаргаа өргөөд үнэхээр л ерөнхийлөгч болчихдог юм билээ.  

- Шүүх засаглал, хянадаг прокурор, мөрддөг хууль хяналтын байгууллагыг НЭГ ХҮН УДИРДАХЫГ "Хонгил" гэнэ...  

- 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас болж Ерөнхийлөгч бид 2 таарахаа больсон. Тийм учраас манай Засгийнгазар огцорсон  

- Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч нам бус байх ёстой. Гэтэл манай намын Удирдах зөвлөл ЕрөнхийлөгчийнТамгын газрын хүмүүсээр дүүрсэн.  

- Х.Булгантуяа Засгийн газар огцрох хурлыг удирдаадгэмт хэрэгтэн боллоо. Ингээд байвал парламентын ардчилал байгаад яах юм. Тэр хурлыг удирдаад хүнд таалагдаагүй байж болно. Гэхдээ таалагдахгүй байна гэдэг гэмт хэрэг биш!

  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ХОРЖООНТОЙ үгс

  •  Ерөнхийлөгч дээр хүмүүс яаж орж ирдэг гээч? Урт урт хадаг бариад 2 хөлөөрөө биш бүр мөлхөж орж ирдэг. Та нар төсөөлөхгүй байна...
  •  Би төрөөс 100 төгрөг ч аваагүй. Иргэдийнхээ л адил цалингаараа амьдарч ирсэн.
  • Хамт засаглаж байх үед Ардчилсан намынхан намайгих самардаг байсан.
  • Эцэст нь У.Хүрэлсүх ах аа дүү нь Оюун-Эрдэнэ хэвээрээ байгаа шүү та вакумжаасаа буугаад намайгойлгоно оо  
  •  Манай хүү хүүхэдтэй болсон юм билээ. Би гэхдээ худтайгаа уулзаагүй байгаа.

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

10 цаг 42 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

Өчигдөр 17 цаг 32 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

Өчигдөр 15 цаг 52 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

Өчигдөр 14 цаг 30 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Өчигдөр 13 цаг 35 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

Өчигдөр 09 цаг 22 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

Өчигдөр 17 цаг 32 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Сурталчилгаа