Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан тухай сонссон хэмээн мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Бодь Интернэшнл” ХХК-иас дараах мэдэгдлийг гаргажээ.
“Үндэсний бүтээн байгуулагч Бодь Интернэшнл ХХК нь 2023 оны 12 сард зохион байгуулагдсан Улсын Их Хурлын Хянан шалгах хорооны нүүрсний сонсголд гэрчээр оролцож, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийн нээлттэй, ил тод хэлэлцэгдсэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нь 2026 оны 3 сарын 11-ний өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцохдоо уг нүүрсний сонсголыг даргалагч болон бусад хүмүүст хандив, мөнгө өгсөн гэж илт худал мэдээлэл тарааж бидний нэр хүндэд халдлаа.
Төрийн өндөр албан тушаалтан нь улс төрийн зорилгоор олон нийтэд худал мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл бөгөөд бодитоор ажиллаж, бүтээн байгуулж байгаа хувийн хэвшлийн компани, ажилтнуудын нэр хүндийг харлуулах үйлдэл болж байна. Иймд энэ асуудлаар Бодь Интернэшнл ХХК нь холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандах болно” гэв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
