Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол хүртлээ. Энэ үеэр түүний шавь Улсын арслан Б.Орхонбаяр сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр, "Нийт монголчууддаа гурван сарын 18-ны монгол цэргийн 105 жилийн ойн баярын мэнд хүргэе. Алдар спорт хорооны түүхт 80 жилийн ойгоор багш маань Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй шагнал авсанд маш их баяртай байна. Энэ спорт хороонд олон шавь бэлдэж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, үндэсний бөхийг амьдрал ахуйтай нь холбосон сайн үйлс хийж явж яваа хүн. Анх бөх болох зорилготой хөдөөгөөс орж ирээд л багштайгаа танилцаж байсан. Багш маань ноён нуруутай, түшигтэй их хүүхдүүдийг зөв замд чиглүүлсэн. Сайн бөх байхаас илүү ёс жудагтай эр хүн байх нь чухал гэж багш минь зааж сургадаг. Бүх шавь нарынх нь өмнөөс багшдаа маш их баярлаж явдаг шүү дээ гэж хэлье" гэлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
