Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.5 га газарт хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа явуулах задгай талбай, тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, авто зогсоол байгуулж, тохижуулна.
Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулах юм. Төслийн зураг төслийн ажил дууссан бөгөөд тохижилтын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нөлөөлөлд 85 нэгж талбар өртсөнөөс 65 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
