Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Амьд ахуйд нь аавыг минь “Багшаа” гээд гүйж явсан хүмүүс өнөөдөр шүүхийн танхимд суучихсан “Энэ хүн ганц үүсгэн байгуулагч биш, эцсийн өмчлөгч биш” гээд ярьж байхыг сонсох үнэхээр зүрх зүсэм, харамсалтай байна...
Тэр байгууллагыг босоход олон хүний тус дэм, оролцоо байсныг бид хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Гэхдээ энэ нь аавын минь анхлан санаачилж, насаараа зүтгэж босгосон хөдөлмөрийг үгүйсгэх шалтгаан яавч биш ээ. Хүмүүс биднийг өмч булаацалдаж, шунаж байгаа мэтээр нийгэмд зориуд буруу ойлголт өгч байна. Гэвч энэ бол хувийн ашиг сонирхлын асуудал огт биш.
Хуулийн хэллэгээрээ "өмчлөл, өв залгамжлал" гэж яригдаж байгаа ч, мөн чанартаа аавын минь үлдээсэн шашин соёл, өв уламжлалыг цаашид яаж зөв удирдлагаар, ямар ч эрсдэлгүй, тогтвортой авч үлдэх вэ гэдэг тухай л асуудал юм. Амьд байхад нь хэн ч түүний өөдөөс ингэж хэлж зүрхлээгүй атлаа өнөөдөр үгүйсгэж байгаад үнэхээр гомдож байна. Аав минь дээрээс харж байгаа даа, магадгүй гомдож ч байгаа байх.
Гэхдээ үнэн хэзээд ялдаг гэдэгт би итгэдэг. Захиргааны давж заалдах шатны шүүх хурлын бичлэгийг бүтнээр нь сонсоод, хэн нь хэн бэ гэдгийг өөр өөрийнхөөрөө дүгнэхийг та бүхнээс хүсье.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
