Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнөөс төвлөрсөн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан хэрэгт холбогдоод байна.
Тэрээр 2022 оны турш төрөх тасгийн төлбөртэй өрөөнд эмчлүүлсэн 785 иргэнээс авсан 44.2 сая төгрөгөөс 11.4 саяыг нь Төрийн сангийн дансанд байршуулж үлдсэн мөнгийг байгууллагуудын касст ямар нэг тушаалгүйгээр зарцуулжээ. Өөрөөр хэлбэл 22.4 орчим сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ завшсан аж.
Улмаар уг хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Ц.Б-г гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, найман сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн түүнээс 12.6 сая төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн үндэсний төвд олгохоор шийдвэрлэжээ
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
