Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг даргаар ажиллаж байсан Ардчиллын алтан харайцай гэгдэх Б.Баттулгын албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал энэ сарын 10-нд товлогджээ.
Тэрбээр 2016-2020 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэнгэрийн сор” ХХК-д элс олборлох зөвшөөрөл хууль бусаар олгож, улмаар “Туан Гуан Майнз Констракшн” ХХК болон “Тэнгэрийн сор” ХХК хоорондын ажил гүйцэтгэх гэрээнээс авлига авсан гэх хэрэг нь өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан юм.


Шалгагдаж байх хугацаандаа хэрэг нь хэд хэдэн удаа прокурор болон шүүх дээр хаагдаж, хэрэгсэхгүй болж байв.
Дашбалбар сумын засаг даргаар ажиллаж байсан Б.Баттулга эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр олон удаа хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нэгэн гэнэ.


Нутгийн иргэд нь хүртэл түүнийг “ардчиллын биш авлигын алтан хараацай” хэмээн нэрлэдэг болжээ.
Эх сурвалж: https://see.mn/
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
