Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2024.04.16/ болж, шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон.
Анхан шатны шүүхээс Г.Гантулгад ийнхүү бүх насаар нь хорих ял оноосон ч түүнд давж заалдах эрх нь нээлттэй байгаа. 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулга гэгч нь өдгөө Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хоригдож байгаа аж. Түүнийг хэрэг үйлдсэний дараа баривчилж, ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад өнгөрсөн гуравдугаар сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болохын өмнө тус хорих ангид аваачсан байна. Харин Г.Гантулгад холбогдох хэрэг эцэслэгдэн шийдэгдсэний дараа түүнийг ШШГЕГ-ын харьяа 405 дугаар анги буюу хаалттай хорих ангид шилжүүлэн ялыг нь эдлүүлэх аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
