Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцсэн. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:
-ХЭҮК-т өнгөрсөн жил эрүүдэн шүүлттэй холбоотой 67 гомдол ирсэн. Энэ хүрээнд хорих ангиудад хяналт шалгалт хийсэн. 20 цагдан хорих байр, 6 хорих ангид хяналт шалгалтыг явуулсан. Тодорхой байгууллага албан тушаалтнуудад шаардлага зөвлөмж хүргүүлж хариуцлага тооцуулсан. Бид бүх боломжит хувилбараар камертай байхыг шаарддаг.
"Монгол Улсад бүрэн камертай хорих анги ганц ч байхгүй. Шаардлага тавихаар өөдөөс санхүү, төсвийн асуудал байнга ярьдаг."
Тиймээс үүнийг шийдвэрлэх шаардлагатай. Дээр нь хорих ангид ажиллаж байгаа алба хаагчид энгэрийн камерыг огт хэрэглэхгүй байна. Уг нь тогтмол хэрэглэх ёстой. Дараа нь асуудал гарахаар камергүй гэх жишээний. Эрүүдэн шүүлт таслагдахгүй байгаад харамсаж байна. Одоог хүртэл янз бүрийн хувилбараар хэрэг хүлээлгэх, албадах, шахалт үзүүлэх арга тактикууд хэвээр байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
