"Ирэх оны эхний улиралд ОХУ-аас хангалттай хэмжээний шатахуун орж ирнэ"

Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд ОХУ руу явж ирэх оны нэгдүгээр улирлынхаа шатахуун нийлүүлэлтийн асуудлыг тохиролцоод ирсэн. Энэ асуудлаар  Ашигт малтмал, газрын тосны газар /АМТГ/-ын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр/2023.12.21/ мэдэгдэл хийлээ.


АМГТГ-ын дарга Л.Баярмандал:

-2023 оны арванхоёрдугаар сарын 16ний өдрөөс мөн сарын 20нийг хүртэл өдрүүдэд нефть импортлогч Петровис, Шунхлай, Тэс, Содмонгол,  Монсуль, Газ-Ойл нефть зэрэг комцанийн удирдлагууд, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд ОХУ-ад ажиллаад ирлээ. ОХУ талаас Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга ОХУ-ын Байгалийн баялаг экологийн сайд, эрчим хүчний дэд сайд , Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн, тээвэр хариуцсан орлогч дарга ноён Шилоу, мөн манай улсад нефть нийлүүлэгч гол ААН-үүд болох Роснефть, Газфром зэрэг байгууллагуудтай хэлэлцээ хийсэн. Энэ уулзалтаар тохиролцоонд хүрсэн гол асуудлууд бол ирэх оны 1,2,3 сар буюу эхний улиралд сар болгон 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ92 автобинзенийг худалдаж авах захиалга өгөөд ОХУ-ын талууд нийлүүлэхээ мэдэгдсэн. Монгол улс сард 110 мянган дизель түлш, 55 мянган тонн шатахуун хэрэглэдэг ч үүнээс их хэмжээгээр захиалсан нь цаашдаа нөөцөө хадгалах зорилготой байгаа. ОХУ-ын төмөр замын зүгээс нийлүүлэгч захиалагч талууд гэрээгээ хийж, худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээг баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн графикаа гаргаад тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шйидэхээ мэдэгдсэн. “Роснефьт” компани манайд нийлүүлж байгаа нийт шатахуун түлшний 74%-ийг нийлүүлж, үлдсэн хувийг бусад үйлдвэрүүд хангадаг. Энэ компаниудын сард үйлдвэрлэж байгаа бүтээглэхүүний тоо хэмжээн дээр тулгуурлан авч үзээд нийлүүлж чадахаа мэдэгдсэн. ОХУ-ын эдийн засаг зүүн тийшээ их тэлж байгаа учраас нүүрсний экспорт их нэмэгдсэн байна. Гэхдээ Монгол улсад цаашид шатахууныг ямар ч саадгүйгээр тээвэрлэнэ. Уулзалтын үр дүнг дүгнээд хэлэхэд 3 шийдэлд хүрсэн байна.

  • 2024 оны эхний улирлын захиалгаа өгч, баталгаажуулж авсан.
  • ОХУ талаас бидний хүссэн хэмжээгээр нийлүүлэхээ мэдэгдсэн.
  • Нийлүүлэгч үйлдвэрүүдийн хуваарь гарсан нөхцөлд ОХУ-ын дотоодын төмөр замын маршрутын төлөвлөгөөг гарган баталж өгөхөө мэдэгдсэн.

Сард 110 мянган тонн дизел түлш байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн дүн. Жишээ 2022 оны турш Монгол улс 1,7 сая тонн шатахуун, түлшийг импортлосон байдаг. Үүнээс харахад манай хэрэглээ бол ихэссэн байна. Манай улсын шатахууны нийт хэмжээний 95%-ийг ОХУ хангадаг. Дээр дурдсанчлан 70%-ийг Роснефьт нийлүүлдэг. Тэгэхээр Роснефьт бол манайд 2024 оны эхний улиралд сар тутам 70 мянган тонн дизелийн түлш 50 мянган тонн АИ92 нийлүүлнэ. Бусад хэрэгцээг уулзсан бусад компаниуд хангахаар болсон.

Өчигдрийн байдлаар ОХУ-аас шатахуун ачиж нааш замд гарсан 844 вагон байгаагаас 171 нь автобензин, 619 нь дизель, 54 нь онгоцны бензин ачсан байгаа. Мөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэвэл Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх замд 250 тэрбум шатахуунтай вагонууд явж байна.

Зохицуулагч байгууллагууудын зүгээс УБ хотод үүссэн очер дараалал, орон нутагт өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор шатахуун түгээх станцуудад нийлүүлэхээс бусад зориулалтаар шатахууныг агуулахаас бөөнөөр ачихыг түр хугацаанд хориглож байгаа. Өнөөдрөөс эхлэн дизелийн түлшийг 40 тонноос дээш багтаамжтай тээврийн хэрэгслээр орон нутаг руу тээвэрлэхийг зөвшөөрнө. Уг нь шатахуун орж ирдэгээрээ орж ирж л байна. Хомсдол үүсчих вий гэж сэргийлэн хүмүүс банкаа дүүргэж байгаагаас дараалал ихэсч байна.

Үүссэн нөхцөл байдлыг тодруулбал өнгөрөгч 7,8 сард Роснефтийн Ангарский нефть үйлдвэр есдүгээр сард засварт орно гэж хэлсэн. Энэ бол жил болгон хийгддэг засвар. Иймээс бид үүсэх нөхцөл байдалтай уялдуулан 82 мянган тонн авто бензин, 152 мянга дизель түлшийг нөөцөлсөн байсан. Гэвч 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын засгийн газраас маш гэнэтийн шийдвэр гаргаж шатахуун импортлогч бүх улсуудад хориг тавьсан. Ингээд Монгол улс ОХУ-аас шатахуун авах боломжгүй болсон. Тийм учраас бид БНХАУ-тай холбогдож шатахуун импортолж эхлээд одоог хүртэл худалдаж аваад явж байгаа. ОХУ-ын Засгийн газар хуралдаанаар манай улсыг хоригоос гаргах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарах хүртэл 21 хоногт 7,8,9 хоног нөөцөлсөн нөөцөө хэрэглээд одоогоор нөөц багассан байгаа.

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

9 цаг 29 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

Өчигдөр 17 цаг 32 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

Өчигдөр 15 цаг 52 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

Өчигдөр 14 цаг 30 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Өчигдөр 13 цаг 35 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

Өчигдөр 09 цаг 22 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

Өчигдөр 17 цаг 32 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Сурталчилгаа