Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4.1.7-д жилийн бүрийн 12 дугаар сарын 29-ны өдрийг "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр", мөн хуулийн 4.1.4-д "Жил бүрийн 1 дүгээр сарын 1-ны өдрийг Шинэ жил" хэмээн Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж заасан байдаг. Тодруулбал, энэ өдрүүдэд монголчууд бүх нийтээр амарна гэсэн үг.
Тэгвэл "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" энэ долоо хоногийн Баасан гараг /2023.12.29/-т тохиож байна. Иймд энэ өдөр бүх нийтээр амрах бол үргэлжлүүлээд Бямба, Ням гэсэн амралтын өдөр /2023.12.30, 31/ -үүд тохиож байна. Харин "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд заасан "Шинэ жилийн баяр" ирэх Даваа гараг /2024.01.01/-т тохиож байгаа бөгөөд энэ өдөр мөн бүх нийтээр амарна. Товчхондоо, энэ долоо хоногийн Баасан гаргаас эхлэн монголчууд нийт дөрвөн хоног амрахаар болж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
