Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тодруулбал, түүнийг СЕХ-ноос нэр дэвшигчийн жагсаалтаас хассан байна. Тэрбээр хэлэхдээ,
"Бид иргэд, сонгогчдодоо хүндэтгэлтэй хандаж, энэ сонгуульд оролцож байгаа. Улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх шаардлагыг тавьж байна. Чухам ямар бодлого дэвшүүлж, өнөөдрийн хямралт байдалд байгаа Монгол Улсаа хөгжүүлэх юм бэ гэдгийг улс төрийн нам, эвслийн тэргүүнүүд бид халз мэтгэлцээний зарчмаар шийдэх ёстой. Энийгээ ч зарлачихъя.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нартай халз мэтгэлцэж, бодлогоо ярилцъя. Иргэд үүнийг л хүсэж байна. Түүнээс биш элдэв хар PR бие биенээ гүтгэн харлуулж талцах шаардлагагүй. Үүний хохирлыг иргэд л амсаж байна. Алийн болгон бохир арга ашиглаж, нэгнээ гүтгэж харлуулах юм бэ" гэх байр суруийг илэрхийллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
