Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-нд болсон Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн биологийн олимпиадад “Шинэ-Үе” сургуулийн багш Д.Чинзориг, хоёр сурагчийнхаа хамт оролцжээ. Тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль хүртсэн бол есдүгээр ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байрт шалгарсан байна.
Шинжлэх ухааны хичээлүүдийн чиглэлээр жил бүр олон улс, бүс нутгийн олимпиад зохион байгуулагддаг. Тухайлбал, Азийн физикийн олимпиад, Менделеевийн нэрэмжит химийн олимпиад зэрэг тэмцээнд жил бүр 20-28 улсын баг оролцдог байна. Энэ удаагийн Азийн бүсийн биологийн олимпиадыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагч өрсөлджээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
