Онцлох улс төр: Ж.Сүхбаатараар туг тахих уу, эсвэл?

Онцлох улс төр: Ж.Сүхбаатараар туг тахих уу, эсвэл?

Өнгөрсөн 7 хоногийн улс төрийн хамгийн чухал үйл явдал Нийслэл Улаанбаатар Хотын Автозамын Түгжрэлийг Бууруулах Үндэсний Хорооны дарга Ж.Сүхбаатарыг ногоон автобусны хэргээр яллагдагчаар татсан явдал байлаа. Өнгөрсөн Баасан гаригт яллагдагчаар татсан гэсэн боловч өнөөдөр албан ёсоор гардуулсан гэх. Ямартай ч өнөөдөр Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татлаа. Маргааш хэнийг дуудах вэ гэдэг нь ирэх өдрүүдийн улс төрийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байх болов уу.

Ж.Сүхбаатарын тухайд нөхцөл байдал эгзэгтэй байгаа. Юун түрүүн сайд асан Ж.Сүхбаатар “ногоон автобусны” хэрэг дээр ямар үүрэгтэй оролцсон бэ гэдэг асуудал.

2023 оны 6 дугаар сард төсвийн тодотгол хийхдээ Улаанбаатар хотын түгжрэлд 318 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулахаар төсөвлөсөн. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос уг төсвийг захиран зарцуулах эрхээ нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргын Худалдах авах ажиллагааны газрыг холбогдох хууль, журмын дагуу автобус худалдан авах ажлыг зохион байгуулна гэсэн захирамж гарсан байдаг. Энэ хүрээнд “Тэнүүн Огоо” ХХК-тай хамтарч БНСУ-аас “Daewoo” брэндийн ногоон автобуснуудыг оруулж ирсэн.

Дээрх автобуснууд чанарын шаардлага хангахгүй гэдэг нь 2023.09.02-ны өдөр тодорхой болж Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар 10 дугаар сарын 2-ны өдөр ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорсон.

Анхнаасаа Хот хариуцсан сайд гэх албан тушаалыг бий болгож Ж.Сүхбаатарт өгөхдөө засгийн эсрэг хөндөлсүүлэхгүй гэж өгсөн гэх яриа бий. Одоогоор тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээсэн болохоос хуулийн хариуцлага хүлээгээгүй байгаа. Хуулийн хариуцлага хүлээлгэх эсэхийг мөрдөн шалгах явцад тогтооно.

Түүний тухайд намын зүгээс хамгаалалт сул. Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга гэсэн ганц сэтэртэй. Фракц байхгүй. 2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд Ж.Мөнхбатад ялагдсаныхаа дараа намдаа гомдсон хүн “Нам дамжсан бүлэглэл устаагүй, авлигын загалмайлсан эцэг Т.Бадамжунай шоронд ороогүй цагт улс төр цэвэршихгүй. Энэ улс хөгжихгүй” гэж жиргэсэн. Улмаар Н.Энхбаяртай сүжирч, МАХН-ын генсекээр томилогдохдоо тулж баахан манаргасан. Эцэст нь МАН-даа эргэж ирсэн түүхтэй. Хүнийхээ хувьд тэрслүү, тэс хөндлөн явчих гээд байдаг араншин нь улс төрчийнх нь замналд хор ч, хожоо ч болж явсан. Угтаа бол боловсролтой, тулхтай, нэр цэвэр,  Дарханаас гарч ирсэн гайгүй улс төрчдийн нэг.

Ж.Сүхбаатарт аврагдах гарц бий юу?

Байж болно. Тэр нь генсекийг гуйх гарц. Гэвч тийм нүүр Ж.Сүхбаатарт үлдээгүй. Энд бас нэг сонирхол татах өнцөг бий. Ногоон автобусны дуулиан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг Германд явж байх хойгуур өрнөсөн бөгөөд энэ үйл явцтэй зэрэгцэн Германы хэвлэлүүдэд “Д.Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын тогтолцоо Монгол Улсад тогтворгүй байдал үүсгэж байна” гарчигтай нийтлэл /2023.09.29/ нийтлэгддэг. Энэ нь мянган ам.долларын өртөгтэй төлбөртэй материал гэдэг нь нотлогдсон гэх “шуум” ч дэгдээд авсан.  Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа огцрохдоо “Тэнүүн Огоо”-гийн удирдлагуудтай Д.Амарбаясгалан дарга танилцуулсан гэсэн утгатай үг хэлдэг.

Д.Амарбаясгалан Германаас ирмэгцээ Дарханаас гаралтай улс төрчид “Тэнүүн Огоо”-г дэмжиж ирсэн юм билээ гэсэн. Гэхдээ өдгөө бүрэн эрх нь хэрэгжиж буй улс төрчид дунд байхгүй гэсэн нь сонирхол татна.     

Эндээс ногоон автобусны хэрэг бол зүгээр нэг нийтийн тээврийн парк шинэчлэл тойрсон авилга, албан тушаалын хэрэг биш нэлээн өргөн цар хүрээтэй улс төр, бүлэглэл хоорондын “зодоон” бүр тодруулбал Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчилдөөн гэж уншигдаж байгаа юм.  

Ингэхээр Ж.Сүхбаатарын эцсийн найдвар УИХ-ын гишүүд.

Хуулиараа тухайн гэмт хэргийн мөрдөн байцаалтад УИХ-ын гишүүний хадалшгүй дархан эрх саад учруулж байна гэж үзвэл УЕП УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өгнө. Уг бичгийг авснаас хойш УИХ яаралтай горимоор буюу 72 цагийн дотор хэлэлцэх ёстой. Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо шийдвэр гаргана. Уг хороо УИХ-ын гишүүний Халдашгүй Байдлын дэд хорооны дүгнэлтэд тулгуурлан шийдвэрээ гаргаж, уг санал дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Харин асуудлыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар шийднэ.  

УИХ-ын дарга Г.Занданшатар тойргийн цэвэрлэгээ хийсэн үү?

Гэхдээ энд бас нэг нюанс бий.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ханцуйд ирэх сонгуулиар Чингэлтэй дүүргээс нэр дэвших Б төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл Чингэлтэйн намын хороог Ж.Сүхбаатараас авах туйлын сонирхол хотын орлогч асан, Г.Занданшатарын гарын хүн З.Төмөртөөмөөд бий. Г.Занданшатар дарга Чингэлтэй дэх хөрсөө тэртээ 2020 оноос бэлдсэн. Өөрийн зөвлөх, туслах З.Төмөртөөмөөг НИТХ-ын сонгуульд сойж, ялалт байгуулсанаар Чингэлтэйг усалж эхэлсэн. Баянхогорт нөхцөл байдал хүнд байгаа. Эцсийн мөчид Чингэлтэйд нэр дэвших санаархлаа З.Төмөртөөмөөгөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа. Энэ тусдаа том сэдэв учраас ингэсгээд орхиё.

Ийм нөхцөл байдалд УИХ Ж.Сүхбаатарт найр тавих нь юу л бол.

Дараагийн асуудал өнөөдөр Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдаж байгаа хойно Д.Сумъяабазар яллагдагчаар татагдах эсэх нь цаг хугацааны асуудал гэж хэлж болно. Нэг үгээр Ж.Сүхбаатараар дамжуулан Д.Сумъяабазар руу гэтэж байна гэх үү дээ.

Д.Сумъяабазарт нийслэлийн намын хороо гэх том “хөзөр” бий. 

Яагаад Ерөнхий сайдын “хувийн БЭТ” Х.Нямбаатар ажлаа авмагцаа нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой үе үеийн дарга, албан тушаалтнуудыг АТГ-т өгсөн бэ? Яагаад гэвэл Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрыг замаасаа “зайлуулж”, нийслэлийн намын хороог салгаж авах том эрх ашиг ард нь бий.

Ийм орооцолдсон утас шиг эрх ашиг дундаас Ж.Сүхбаатар “амьд” гарч ирэх үү гэдэг асуулт. Магад Ж.Сүхбаатар сайн тохиролцож чадвал, цаадуул нь том зургаараа намынхаа нэр хүндийг бодвол Ж.Сүхбаатар Чингэлтэйн намын хороо, 2024 онд сонгуульд өрсөлдөх санаархал ер юм бүхнээ өгөөд ял, зэмгүй салж болох эцсийн хувилбар байж болох.

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа