Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Олон түмэнд цахилгааны Ц.Цагаанаа хэмээн алдаршсан Ц.Цагаанцоожийг Reelnews сайт ярилцлагын буландаа онцоллоо
Сайн байна уу? Ажлаа хийж байхад нь барьж авлаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
-Би өнөөдөр Power festival дээр ажлаа хийгээд байж байна. Намайг Цагаанаа гэдэг. Жилийн хамгийн эхний фестиваль Power festival-аар эхэлдэг. Зунжингаа аравдугаар сар хүртэл Улаанбаатар хотод маш олон шоу фестивалиуд болно. Би фестивалиудыг цахилгаанаар хангаж өгөх үүрэгтэй тасралтгүй ажилладаг хүн.
Нууц биш бол та хэдэн настай вэ? Бас юу сонирхдог вэ?
-Би одоо 65 настай. Байгаагаараа л байгаа минь энэ. Би хөгжимд дуртай хүн. Би техно хаус төрлийн хөгжим сонсох дуртай. Гадаадад жил болгон олон улсын фестиваль үздэг юм. Тэнд дандаа тийм төрлийн хөгжмүүд явдаг. Олон удаа очиж байсан болохоор тэр төрлийн хөгжмүүдийг сонсдог. Маш их таалагддаг.

Монголд аль фестивалийг илүүтэй үзэх дуртай вэ?
-Playtime наадамд би 24 жил оролцож байгаа. Яг орчин үеийн залуус ямар хөгжим сонсож байна тэр бүх фестивалиуд манай Playtime дээр болдог. Олон улсын хэмжээний наадам. Энэ жил 25 дах жилдээ болох гэж байгаа. Гадны фестивалиуд юугаараа манайхаас ялгаатай байдаг гэхээр орчин үеийн хөгжим, хөгжмийн дуугаралт арай өөр. Дулаан оронд цаг агаар нь гоё учраас илүү гоё болдог. Зун бол манайд бас гоё гоё фестивалиуд зөндөө болдог. Фестиваль болоход лед дэлгэц байна, гэрэл байна, хөгжим байна. Энэ бүхэн чинь явуулын байдлаар хийж байгаа учраас цахилгаан үүсгүүрүүд буюу генератор аваачиж тавьж байгаа. Хөгжим, гэрэл, тайзны чимэглэл бүгд цахилгаан тогоор ажиллана. Тэр бүгдийг гаргаж нэг ёсондоо фестивалийг амилуулдаг ажилтай хүн юм би. Өөрийнхөө хамгийн дуртай ажлаа хийж байгаа учраас надад гоё байдаг. Ажиллангаа жаргаж байна гэсэн үг. Фестиваль эхлэхийн өмнө хэсэгхэн ажиллана. Фестиваль эхэлчихсэн байхад нэгэнтээ л бүх юмаа хийчихсэн байхад би фестиваль үзээд явж байдаг.
Сүүлийн 2 жилийн хугацаанд Монголд болсон тоглолт, фестивалиудаас алийг нь онцлох вэ?
-Хамгийн өндөр, хамгийн том тайзыг ноднин Skin entertainment-ынхан зассан. Хорин хэдэн метр тайз заслаа шүү дээ. Тэр бол үнэхээр гоё тайз байсан. Монголд байхгүй тоглолт болсон. Хөгжмийн дуугаралтын хувьд би Playtime наадмыг гэж хэлнэ. Гаднаас мундаг sound инженерүүд ирээд үнэхээр гайхалтай дуугаралтуудыг ноднин хийсэн. Энэ жил ч бас тэрийг хийнэ. Гаднаас өндөр зэрэглэлийн мэргэжилтэн дууны инженерүүдийг бүгдийг нь авчирна. Яг дэлхийн түвшинд гадаадын фестивалийн дуугаралттай яг адилхан хэмжээний дуугаралтыг ноднин гаргасан. Надад маш их таалагдсан. Жинхэнэ гоё хөгжмийг тэнд л сонсоно доо.

Монгол хамтлаг дуучдаас хэнийг илүү сонсдог вэ?
-Би бол The Hu хамтлагийг л хэлнэ. Монголд дөрвөн удаа тоглоход дөрвүүлэнд нь би байсан. Үнэхээр дэлхийд гарчихсан гэдэг нь мэдэгдэж байна лээ. Чадварлаг, гайхамшигтай.
Эцэст нь залуусдаа хандаж юу хэлмээр байна?
-Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Яагаад гэвэл хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
