Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Өчигдөр /2026.05.13/ Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Б.Чагнаадоржийг сэлгэн томилсон. Хэн хэн нь менежмент, манлайллаараа ялгарч буй шинэ залуу үеийн СЕО нар. Тийм ч учраас сэлгэн томилж, ур чадвар, менежментийг нь монгол төрд ашиглах нь зөв гэж үзсэн бололтой.

Ний нуугүй хэлэхэд төрийн өмчит үйлдвэрийн газрууд ашигтай ажиллаж байсан тохиолдол ховор эсрэгээрээ хулгай зэлгий, хууль бус томилгоо, авилга, албан тушаалын хэрэг газар аваад байсныг алдарт Нүүрсний хэрэг дуулианы үеэс цэгцэлж эхэлсэн. Үр дүн нь ч эхнээсээ гарч ГОК-оос авахуулаад ЭТТ бүр Дарханы төмөрлөгийн үйлдвэр хүртэл урьд өмнө байгаагүй ашигтай ажиллаж эхэлсэн нь  сайн томилгоонуудын эффект гэдгийг онцлох ёстой. Н.Цэрэнсамбуу, Б.Чагнаадорж хоёр энэхүү дахин сэргэлтийн үеийн хүчирхэг дүрүүдээр нэрлэгдэж байна.

Б.Чагнаадорж гэж хэн бэ?

Одоогоос хоёр жилийн өмнө / 2024 онд/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Г.Дугаржав нь төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр худал мэдүүлж ашиг олох замаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгагдаж ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Ингээд түүний оронд Б.Чагнаадорж томилогдож байв.

Түүнийг ажлаа авахад  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 1634 ажилтан дунджаар 3,2 сая төгрөгийн цалинтай байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өссөн,

2025 онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөртөлөвлөснөөс 246,6 тэрбум төгрөг төлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн,

33 жилийн туршид нийт 407,8 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлсэн,

2025 онд 551,6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөсөн нь 593,1 тэрбум болж, 42 тэрбумаар давж биелсэн гэх мэт үзүүлэлтүүд Б.Чагнаадоржийн 2 жилийн үсрэнгүй амжилт болж тэр өнөөдөр алга ташилт, талархал, хүлээлт дунд ЭТТ-н захирлаар томилогдож байна. Бахархууштай!  

Б.Чагнаадорж нь “Монголын цахилгаан холбоо” компанийн дэд дарга, "Эрдэнэс Монгол" компанийн Санхүүгийн хэлтэс, "Монголросцветмет" Төрийн өмчит үйлдвэрийн газар гэх мэт төрийн нэлээд хөрөнгөлөг газруудад удирдах алба хашиж байсан.

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

- Өөрийн орлого - 102 сая төгрөг /2023 онд"Монголросцветмет" ХХК-нд ажиллаж байхдаа 215 саятөгрөг байсан/

- Гэр бүлийн орлого - 43 сая төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд хөрөнгө борлуулсны орлого нь 440 сая төгрөг байна.

- Үл хөдлөх хөрөнгө - 500 сая төгрөг

- Автомашин - 300 сая төгрөгийн "BMW-740" маркийн нэг суудлын жижиг автомашин

- Мал, амьтан - 48 сая төгрөг /35 адуу, нэг хурдан удмын адуу, найман үхэр/

- Үнэт эдлэл - 80 сая төгрөг

- Дотоодын хадгаламж - 73 сая төгрөг

- Хуулийн этгээд - "Ди эл Стандарт" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбуу гэж хэн бэ?

"Хувийн өмч эзэнтэй. Төрийн өмч эзэнгүй" гэх үг бий. Эзэнгүй учир хүсэл шуналдаа автсан дарга нар улсын хөрөнгөөр дураараа дургиж, авлига албан тушаалын хэрэгт холбогдож дуулиан шуугиан дагуулж байдаг. Үүний нэг тод жишээ нь ЭТТ. Тус компанийг 2012 онд байгуулснаас хойш 6 удаа гүйцэтгэх захирлыг нь сольсон байдаг. Тэдний дийлэнх нь ямар нэг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон.

Өөрөөр хэлбэл, ЭТТ компанид ашиггүй шийдвэрүүдийг гаргаж хүний сэтгэлээр хандаж ирсэн байдаг. Ингэснээр Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, валютын нөөц буурсан тул нүүрсний экспорт, валютын орлогыг яаралтай өсгөх шаардлага үүссэн байдаг. 

Улмаар 2024 оны долдугаар сарын эхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилж ажиллуулсан. Тус БЭТ-ийн багийн ахлагчаар У.Бямбасүрэн томилогдсон.

Онцгой дэглэмийн хугацаа 2025 оны 10 сард дууссанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилж байсан түүхтэй.

Н.Цэрэнсамбуу нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг компьютерийн программ хангамжаар төгсөж, МУИС-ийг Санхүүгийн магистр зэрэгтэй дүүргэжээ.

Тэрбээр,

2022 оны 11-р сараас ЭТТ компанийнХудалдан авах ажиллагааны газрын дарга,

2025 оны 10-р сараас эхлэн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажилласан.

Түүний удирдсан хугацаанд компанийн нүүрсний борлуулалт 1.8 дахин, борлуулалтын орлого1.7 дахин, ачилт 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд арван хоёр сая тонн нүүрс экспортолдог, оргил үедээ 2019 онд 16 сая тонныг экспортод гаргадаг байсан бол сүүлийн гурван жил экспорт 30 саяд хүрсэн байна.

Мөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулсан нүүрсний борлуулалт 6.7 дахин, биржийн ачилт 3.9 дахин, биржийн экспорт 4 дахин нэмэгдсэн амжилттайгаар ажилласан аж.

Ажлын туршлага:

- 2008-2009 он Вебгуру ХХК - Веб програмист;

- 2009-2011 он Интерактив ХХК - Программ хөгжүүлэгч;

- 2011-2012 он Сангийн яам - Мэдээлэл технологихариуцсан зөвлөх;

- 2012-2015 он Худалдан авах ажиллагааны газар - Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн;

- 2015-2016 он Худалдан авах ажиллагааны газар - Хэлтсийн дарга;

- 2016-2020 он Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар - Мэдээлэл технологийн албаны дарга;

- 2020-2022 он Худалдан авах ажиллагааны газар - Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга;

- 2022-2025 он "Эрдэнэс Тавантолгой" ХК - Худалданавах ажиллагааны газрын дарга.

Н.Цэрэнсамбуугийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе. 

- Өөрийн орлого 284 сая

- Гэр бүлийн орлого 58.6 сая

- 515 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай

- 30 саяар үнэлэгдэх Lexus, 470, Toyota, Crown маркийнхоёр автомашинтай

- 24 сая төгрөгний малтай

- 2 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай

-  10 сая төгрөгний үнэт эдлэлтэй

- 334 сая төгрөгний хадгаламжтай

- Бэлэн мөнгө: 19 сая

- 7.8 сая төгрөгний койнтой гэж мэдүүлжээ.

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

27 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

37 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2 цаг 57 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

3 цаг 28 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

4 цаг 6 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

20 цаг 4 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Өчигдөр 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Өчигдөр 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

20 цаг 4 мин

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Сурталчилгаа