Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд болно. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдын тооноос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ.
Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, бүтэн марафон буюу 42 км-ын ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ. Харин Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас, 1.5 км-ийн гэр бүлийн ангиллыг 15:00 цагт эхлүүлэхээр товложээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал болох тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Түүнчлэн тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны өмнөх замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын зүүн талын замаас тус тус гараагаа эхлүүлнэ.
Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар, чип болон ангиллын мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөлөө. “Улаанбаатар марафон” нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын хэмжээний спортын үйл ажиллагаа бөгөөд жил ирэх тусам дотоод, гадаадын оролцогчид нэмэгдэж байгаа юм.
Гарааны цаг, маршрут болон зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ulaanbaatar.marathon.mn сайтаас авах боломжтой.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
