Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп яг одоо БНХАУ-д төрийн айлчлал хийж буй. Тэрээр энэ удаад гэргийгээ дагуулж явсангүй.
АНУ-ын тэргүүн хатагтай Melania Trump айлчлал хийх үедээ эрхгүй хувцаслалтаараа дэлхийн анхаарлын төвд ордог. Тухайлбал 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айлчлалын үеэрээ хятад хэв маягийг шингээсэн Gucci-гийн даашинзаар гоёж, олны анхаарлыг татаж байв. Уг даашинз нь Gucci брэндийн бүтээлч захирал Alessandro Michele-ийн 2016 оны намрын цуглуулгад багтсан бөгөөд хятад уламжлалт хувцастай холбоотой гэж үздэг ташуу зах болон гурван товчны загвартай байжээ. Харин Gucci-ийн хувилбар нь ханцуйн хэсэгт ягаан үстэй эмжээр нэмснээрээ онцлог байсан юм.

Түүний Азийн айлчлалын хувцасны нийт өртөг тухайн үедээ 32,000 фунт стерлинг (ойролцоогоор 42,000 ам.доллар) хүрч байжээ.
Тэгвэл энэ удаад тэрээр дэлхийн нийтийн хүлээсэн айлчлалд Melania оролцоогүй байна. Тиймээс түүний 2017 онд харуулсан шиг “Хятадын соёлоос санаа авсан Gucci” төрлийн дипломат fashion statement-ыг энэ удаад харч чадахгүй нь.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
