Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
2025 оны наймдугаар сард төмөр замын Амгалан өртөөний хашаанд 34 настай эрэгтэй ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг осол Төмөр замын өртөөний хашаанд гарсан хэдий ч тус байгууллагын дарга нар бидэнд хамаагүй гэж есөн сар шүүхийн байгууллагаар маргаж байгаа аж.
Өчигдөр /2026.05.13/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн ээлжит шүүх хуралдаан болсон юм. Энэ үеэр бид талийгаачийн ээжээс ослын талаар тодруулга авлаа.
-Тухайн үед юу болсон бэ? Ослын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Миний хүү 34 настай. Гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байсан. Улсын байцаагч хийж байгаад найзуудтайгаа нийлж том машин аваад ачаа, тээш буулгаж амьдарлын төлөө л зүтгэж байлаа.
Би маш их гомдолтой байна. Учир нь миний хүү зүгээр нэг эзгүй хашаанд ачаа буулгаж байгаад нас бараагүй. Төмөр замын тусгай обьектод ажиллаж байгаад амиа алдсан. Тэр хашаанд ямар ч машин оруулдаггүй, нэвтэрч буй машинуудыг шалгаж байж оруулдаг тийм сүртэй газар шүү дээ. Гэтэл “Манайд хамаагүй, цагаатгаж өгөөч, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гээд зогсож байгаад итгэж чадахгүй байна.
-Төмөр замынхан хамааралгүй гэх шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ?
Мэдэхгүй. Төмөр замын орлогч дарга гэж нэг хүүхэн ирж уулзсан. Энэ осол манайд хамаагүй, гэрээ байхгүй, аман хэлэлцээр байдаг гэж хариулдаг. Осол гарсан өглөө төмөр замын ажилтанг дарга нартаа мэдэгдээгүй гэж хэлсэн. Уг нь н.Алтан-Өлзий гэж хүн дарга нарынхаа хаалга үүдийг нь цохиж, бүх дарга нартаа утасдаж мэдэгдсэн. Өөрөөр яаж мэдэгдэх ёстой байсан юм бол. Эд нар зүгээр хэргээс бултаж байгаа нь энэ. Хүний амь эрсдээд энэ олон сар өнгөрч байхад нэг удаа ч болов “яаж байна” гэж санаа зовлон зүйл байхгүй. Арай дэндүү юм.
-Талийгаач таны хэд дэх хүү вэ?
-Миний том хүү. Эгч нь хоёр л хүүтэй. Том хүүгээ ингээд дахиж хэзээ ч харж чадахааргүй боллоо. Маш хэцүү байна. Аавынх нь бие муу байгаа.
-Талийгаачийг гурван нялх хүүхэдтэй гэж сонссон?
-Тиймээ, 3, 5, 7 настай гурван жаахан хүүхэд өдөр бүр ааваа, ааваа гээд орилж хашгираад уйлаад үнэхээр хэцүү байна. Өнөөдөр нэг хүүгийнх нь төрсөн өдөр тохиож байгаа юм. Ачийнхаа сэтгэл санааг нь засья гээд анги дээр нь пицца, чихэр жимс аваад очих гэтэл ингээд шүүх хурал давхцаад очиж чадсангүй. Бэр минь гурван нялх хүүхэдтэйгээ л үлдлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
