Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын моно жүжгийн үндэсний төвөөс уламжлал болгон “Үндэсний ялагч” улсын уралдааныг зохион байгуулдаг. Олон улсын наадамд оролцох босго болдог эл уралдааныг өнөө жил найм дахь жилдээ зохион байгууллаа. Тайзны урлагийн хамгийн хүнд төрөлд тооцогддог ганц хүний буюу моно жүжгийн тус уралдаанд нийслэл болон орон нутгийн 30 гаруй жүжигчин өрсөлдсөнөөс УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Дөргөнө хатны алтан зоос” жүжгээр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр энэхүү уралдаанд түрүүлснээр ирэх есдүгээр сард болох “Ялагчийн цуваа” олон улсын наадамд оролцох эрхтэй болж буй юм.

Уралдааны дэд байрт УДЭТ-ын залуу жүжигчин Т.Анхзул “Followers” жүжгээр шалгарсан бол “Амьдралын шорон” жүжгээр жүжигчин Ч.Лхагвадорж гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрын шагналыг “Bee” театрын жүжигчин М.Мөнхчимэг “Хэмхэрхий дүрснүүд”, Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Г.Мөнхбаатар “Намайг оршуулаач” жүжгээр тус тус хүртсэн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
