Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Тайланд Улсын Бангкок хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон дэлхийн чансааны оноо олгох “Thailand grand prix 2024” жюү жицүгийн тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 94 кг-ын жинд “Jet sharing Mongolia", "Gmobile", "Jump" академийн тамирчин Г.Гантулга алтан медаль, эмэгтэйчүүдийн 57 кг-д “Гаруда" академийн тамирчин Г.Монголжин мөнгөн медаль, “Jump" академийн тамирчин О.Мөнхжаргал хүрэл медаль хүртсэн байна.


Мөн 62 кг-д Б.Баяртулга, 69 кг-д “Jump" академийн тамирчин Ч.Түвдэнтарваа нар тавдугаар байр, ”Мастерс” ангиллын М-69 кг-д “Оюу толгой Miners академи”-ийн тамирчин Л.Болдоо алтан медаль хүртжээ.

Тус тэмцээний дэвжээний шүүгчээр МЖЖХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын “Continental A” шүүгч Т.Мөнх ажилласан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
