Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Олон залуусын амьдралд хөг нэмж, өнөөг хүртэл зүрхэнд нь үлдэх дурсамжийг өөрсдийн дуугаараа бүтээлцэж ирсэн “Люмино“ хамтлаг Монголын хип хоп урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тус хамтлагийн гишүүн Бажи буюу Б.Батхишигийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр хамтлагийнхаа Д.Анхбаатар (Skitzo)-тай нэг байрны багын найз, харин Д.Тэмүүжин (MC)-тэй ахлах ангидаа “Найрамдал” зусланд танилцжээ. Ахлах сургуулиа төгсөн жил тэрбээр “Трио” хамтлагт дуулдаг болж, тус хамтлаг нь “Lumino” хамтлагтай хамтарч “Би чамд хайртай” гэдэг дуу гаргаж байв. Энэ дуу жинхэнэ хит болж, тэд ч хамт тоглолтуудад оролцох болжээ. Удалгүй Бажи “Трио” хамтлагаасаа гарч, харин түүнийг гарсан даруйд нь “Lumino”-гийнхон өөрсдөдөө нэгтгэсэн байна. Ингээд тус хамтлаг 2007 гэхэд зургаан цомог ч гаргаж, тэр хооронд Бажи зөвхөн дуулах биш, мөн үглэдэг болжээ. Таван жил орчим нам жим байсны эцэст 2012 оноос “Lumino”-гийнхон эргэн уран бүтээлээ идэвхийлэн хийж, шинэ дуу, клипүүдийг ар араас нь “цацаж” эхэлсэн юм. Өнөөдрийг хүртэлх 26 жилийн хугацаанд тус хамтлаг 10 гаруй цомог, 60 шахам клиптэй болжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
