Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"On and off"-ийн гэдгээрээ олноо алдаршсан С.Ононбат энэ өдөр мэндэлжээ. Хотын унаган хүү тэрбээр нийслэлийн 23-р сургуулийг төгсөж, улмаар 1989 оноос МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагч хүртэл ажилласан байдаг. Үргэлжлүүлэн 1991 онд “СҮМО” телевизэд найруулагч, 1992-1993 онд “UBS” анхны ажилтнуудыг нэг болон найруулагчаар ажиллаж байгаад 1993 онд “On’n Off” продакшнаа үүсгэн байгуулсан аж.
С.Ононбатын телевиз, урлагтай амьдралаа холбосон нь учиртай. Учир нь тэрбээр багаасаа л тайз, дэлгэцийнхний дунд өссөн бөгөөд ээж нь Үндэсний телевизийн анхны найман боловсон хүчний нэг, телевизийн найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гуай юм. С.Ононбатын ч Монголын урлагт оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлж Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байдаг.
Урлагийнхны хүсэл зорилго, мөрөөдлийг биелүүлэх гүүр болсон “On’n Off” продакшны толгой тэрбээр Шинэ жилийн баяраар үзэгчдийн сэтгэл догдлон хүлээж үздэг байсан “Цэнхэр дэлгэц”-ээс авахуулаад Монголын хөгжмийн ертөнцийн хамаг л шилдгүүдийн дууны клипийг хамгийн шинэ, сонин, содон байдлаар хийж, тоглолтуудыг нь ч дэглэн найруулсар буй юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
