Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр дэглэн үзүүлэх гэнэ. Наадммын нээлт, хаалтын үйл ажиллагааныхаар ерөнхий найруулагчаар сонгогдсон Ц.Батнайрамдал “Энэ жилийн наадмын үйл ажиллагааг “Эх дэлхий-Энх оршихуйн цадиг” сэдвээр хийх юм. Жил бүрийн наадмын нээлт болон хаалтыг найруулагчид өөрийн онцлог, арга барилаар хийдэг. Өнөө жилийн хувьд дэлхийн үүсэл, хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн үлдээсэн ул мөрийг тусгасан хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудыг инновацын бүтээл болгож, орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж, мюзикл хэлбэрээр наадмыг нээхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хийж байна" гэв.
Наадмын нээлт, хаалтыг үндэсний өв соёлыг орчин үеийн техник технологитой хослуулан бүрэн автомат тайзан дээр хийх бөгөөд 1200 гаруй уран бүтээлч оролцох аж. Одоогоор нээлтийн бэлтгэлийн үйл явц 85 хувьтай үргэлжилж буй юм байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
