Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"The Hu" хамтлаг эх орондоо, тэр дундаа Улаанбаатар хотод бүрэн хэмжээний тоглолтоо анх удаа толилуулах гэж байна. Тодруулбал, тус хамтлагийнхан ирэх долдугаар сарын 10-нд "Hit park"-д тоглолтоо хийх аж. Эл тоглолтын ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, ерөнхий найруулагчаар "Skin" энтертайнментын найруулагч Б.Анар ажиллах юм.
2016 онд байгуулагдсанаасаа хойш “The Hu” хамтлаг нь Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг, элементүүдийг орчин үеийн рок, металл хөгжимтэй хослуулсан хүннү рок хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй. Тэд анхны цомгоо 2019 онд “Гэрэг” нэртэйгээр гаргасан бол удаах цомог “Rumble of thunder”-аа өнгөрсөн 2022 онд худалдаанд гаргасан билээ. Тэгвэл тус хамтлагийн гурав дахь цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон гэнэ.
Монгол уран бүтээлчдээс анх удаа Их Британийн "Топ 100" дууны жагсаалтад багтаж, Америкийн "Биллбоард"-ын жагсаалтыг цомгоороо тэргүүлсэн тус хамтлагийнхан эх орондоо хийх анхны тоглолтдоо үзэгч, сонсогчдоо үндэсний хувцастайгаа ирэхийг мөн уриалж байна.
Тасалбарыг shoppy.mn/products/the-hu-240710 болон www.ticket.mn/event/2200 холбоосоор худалдан авах боломжтой
Энгийн тасалбар: 99,000 төгрөг
"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг
"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
