Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Алдарт дуучин, “Pussycat dolls” хамтлагаараа олны танил болсон дуучин Николь Шерзингер 1978 оны энэ өдөр АНУ-ын Хавайн Хонолулуд төржээ. Түүний аав Филиппин, ээж нь Орос, Хавай гаралтай байжээ. Тэрбээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Филиппин, Орос, Хавайн хольцтой, гэвч хүмүүс намайг Пакистан гаралтай гэж боддог” хэмээн ярьсан удаатай.
Тэрбээр зургаан настайдаа ээж, хойд аавыгаа дагаж Кентак мужид нүүж ирсэнээр урлагт хөл тавих эхлэл нь тавигджээ. Тэнд тэрбээр урлагийн дунд сургуульд элссэж, дуучин, бүжигчин болох гараагаа тавьсан. 1996 онд “Кока Кола” компанийн нэрэмжит авьяаслаг хүүхдүүд шалгаруулах тэмцээн, дараа нь Луисвиллын театрт хэд хэдэн удаа жүжигт тоглож, дунд сургуулиа төгсөөд Охиогийн их сургуульд театр, бүжгийн ангид элсэн орж, төгсмөгцөө мөнгө цуглуулахаар загвар өмсөн, компаниудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. 2000 онд өөрийн анхны дуугаа бичиж, “Popstars” телевизийн нэвтрүүлэгт оролцсон нь түүний өнөөдрийн өндөрлөгт хүрэх гол түлхүүр нь байсан аж. Удалгүй тэрбээр “Pussycat dolls” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, тус хамтлаг 2005 онд анх удаа тайзнаа гарсан юм. Тус хамтлаг 2005 онд “PCD”, 2008 онд “Doll domination” цомгоо гаргаад тарсан юм. Энэ үеэс Николь ганцаарчилсан уран бүтээлээ хийж, тэр ч бүү хэл кинонд тоглож эхэлсэн нь түүнийг илүү нэр алдарт хүргэсэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
